Шри Ланкийн Ерөнхийлөгчөөр марксист үзэлт Диссанаяке сонгогджээ
9 сарын 23. 12:370

Шриланкачууд марксист үзэлтэй Анура Кумара Диссанаякег шинэ ерөнхийлөгчөөр сонгожээ. Ингэснээр авлигатай тэмцэж, сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь санхүүгийн хамгийн хүнд хямралын дараа эдийн засгийг сэргээхээ амласан түүнд итгэл хүлээлгэсэн байна.

Диссанаяке улс төрчийн гэр бүлээс гаралтай биш бөгөөд саналын хуудсыг тоолох явцад эхнээс нь дуустал тэргүүлж, одоогийн Ерөнхийлөгч Ранил Викрмесингхе, сөрөг хүчний удирдагч Сажит Премадаса нарыг ардаа орхисноор Шри Ланкийн 10 дахь ерөнхийлөгч болжээ.

Энэ удаагийн сонгууль нь их хэмжээний өртэй улс орныг удирдаж байсан Викремсинхегийн хувьд бүх нийтийн санал асуулга болсон бөгөөд эдийн засгийг сэргээх гол түлхүүр болсон хэмнэлтийн арга хэмжээ нь түүнийг албан тушаалдаа улиран сонгогдоход нь саад болсон байна. Тэрбээр 17 хувийн санал авч гуравдугаарт жагсжээ.

Өдгөө 55 настай Диссанаяке 5.6 сая сонгогч буюу 42.3 хувийн санал авсан нь 2019 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар 3 хувийн санал авч байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт боллоо. Ням гарагт саналын хуудсыг тоолж дууссаны дараах байдлаар, С.Премадаса 32.8 хувийн саналаар хоёрдугаарт бичигджээ.

Шри Ланкийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тул төрийн тэргүүнийг хоёр дахь шатны санал хураалтаар сонгосон бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05