Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
9 сарын 23. 0:540

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачгийн улмаас хүнсний хомсдолд нэрвэгдээд буй Африкийн орнууд заан зэрэг овор ихтэй зэрлэг амьтдыг хоол хүнсний зорилгоор агнах шийдвэр гаргаж эхэлжээ.

Их Британийн Sky News телевизийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр Зимбабвегийн зэрлэг ан амьтдын эрх баригчид Эль-Ниногийн үзэгдлийн улмаас сүүлийн 40 жилд тохиолдоогүй ган гачигт нэрвэгдээд байгаа нутгийн ард иргэдийг хоол хүнсээр хангахын тулд 200 зэрлэг зааныг агнахаар төлөвлөж байгаагаа зарласныг онцоллоо.

Зэрлэг амьтад амьдардаг Африкийн орнуудын засгийн газар зэрлэг амьтдын тоо толгойг зохих түвшинд байлгах эсвэл аврах зорилгоор агнах зөвшөөрөл олгодог ч Зимбабве улс 1988 оноос хойш анх удаа ийм шийдвэр гаргаж буй юм.

Тус улсын Байгалийн цогцолборт газар, зэрлэг ан амьтдын удирдлагын газрын хэвлэлийн төлөөлөгч Тинаше Фараон хэлэхдээ, Хванге, Мбире, Чолошо, Чирези мужуудад заан агнах зөвшөөрлийг олгох бөгөөд эрх баригчид ч энэ ажилд гар бие оролцоно хэмээн дурдав.

"Зөвшөөрөл олгогдсон даруйд бид арга хэмжээ авч эхэлнэ" гэж Фараон хэлээд зааны махыг ган гачигт нэрвэгдсэн бүсийн ард иргэдэд тараана хэмээн тайлбарласан байна. Тэрээр “Зааны тоо толгой 84,000-д хүрч байгаа энэ үед 200 заан бол далайд дусал төдий зүйл” хэмээн онцолсон байна.

Зимбабвегийн Байгаль орчны сайд Сайтбисо Ниони хэлэхдээ, парламент өнгөрсөн долоо хоногт заан агнах хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх шийдвэр гаргасан гэв.

Сайд Ниони үргэлжлүүлэн “Үнэндээ Зимбабвегийн зааны тоо толгой ой модны багтаамжаас давсан. Намиби улсын нэгэн адил зааныг агнаж, махыг нь хатааж савлан хоол хүнс шаардлагатай байгаа бүс нутгуудад тараана” хэмээн цохон тэмдэглэжээ.

Жишээлбэл, Зимбабвегийн баруун хэсгийн хуурай бүс болох Хвангед одоогоор 45,000 гаруй заан байгаа хэдий ч орон нутгийн экосистем ердөө 15,000 заан амьдрах боломжтой гэж тэрээр тайлбарлав.

Чухамдаа Зимбабвегийн байгалийн цогцолборт газрын удирдлагуудын мэдээлснээр өнгөрсөн жил гангийн улирал дуусаж, борооны улирал эхэлдэг арванхоёрдугаар сар хүртэл Хванге мужид ган гачиг үргэлжилсэнтэй холбоотойгоор дор хаяж 100 заан үхсэн байна.

Намиби, Зимбабве зэрэг Өмнөд Африкт Эль-Нино үзэгдлийн улмаас энэ оны эхнээс л дунджаас бага хур тунадас оржээ. Энэхүү ган гачгийн улмаас 68 сая хүн хоол хүнсний хомсдолд нэрвэгдээд байгаа гэсэн тооцоо бий.

Үүний дагуу Намиби улс өнгөрсөн сард 83 заан, 30 усны үхэр, 60 одос үхэр, 50 ​​цагаан зээр, 100 зэрлэг үхэр, 300 тахь, 100 зээр зэрэг нийт 723 зэрлэг ан амьтдыг нядалгаанд оруулан ард иргэдэд махыг нь тараахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.

Намиби улс өнгөрсөн тавдугаар сард ган гачигт нэрвэгдсэний улмаас онц байдал зарласан. Нийт хүн амын талаас илүү хувь буюу 1.4 сая хүн хоол хүнсний хангамжийн асуудалтай тулгарсан гэх тооцоо гарчээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05