Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
9 сарын 21. 14:050

Хятадад гэр бүл салалтын тоо хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед хуримын зургийг устгалд оруулдаг бизнес дэлгэрэх болжээ.

Вашингтон Пост сонины орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр 2016-2020 онд Хятадад жил бүр 4 сая гэр бүл салж, энэхүү үйл явдалтай холбоотойгоор хуримын зураг устгалд оруулдаг компаниудын эрэлт нэмэгдсэн талаар онцолсон байна.

Учир нь тус улсад гэрлэлтээ цуцлуулсны дараа хуримын зургаа устгахад багагүй бэрхшээлтэй тулгардаг аж. Тодруулбал тус улсад амьд хүмүүсийн зургийг шатаах нь муу ёр гэх мухар сүсэг байдагтай холбоотой. Түүнчлэн том хэмжээтэй зургийн жаазыг зөвшөөрөлгүй хаяж болдоггүй аж.

Улмаар сүүлийн үед мэргэжлийн компанид энэхүү ажлыг даатгах нь ихэссэн байна. Тухайлбал ноён Лю Вэй нь бичиг баримт болон бусад хувийн биет мэдээллийг жижиглэж, устгах чиглэлээр мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг компаниа 2022 онд нээж байжээ. Тэрээр өөрийгөө "хайрын түүх булшлагч" гэж нэрлээд "”Хугацаа нь дууссан” хуримын зурагны чандарлах газар болдог” хэмээн бизнесийнхээ талаар өгүүлжээ. Лю хэлэхдээ одоогоор нийт үйл ажиллагааны 95 гаруй хувийг гэрэл зураг устгалд оруулах захиалга эзэлж байгаа ба үүний 80 хувь нь хуримын зураг байдаг гэв.

Захиалагчийн устгалд оруулах зураг бичиг баримт үйлдвэрт ирэхэд Лю ажилчдынхаа хамтаар тоолж, жинлэж үнийг тогтоодог аж. Нэг хуудсыг хэмжээнээс нь хамаарч дунджаар 10-100 юаниар үнэлж устгалд оруулдаг байна. Зарим тохиолдолд үүнээс илүү үнээр устгах нь бий. Лю устгалд оруулах үйл явцыг бүхэлд нь бичлэг болгон захиалагчдаа илгээдэг ба үлдэгдлийг нь хог хаягдлаас эрчим хүч гаргах байгууламж руу явуулдаг байна.

Тэрээр үргэлжлүүлэн "Бид энэ үйл явцыг маш хариуцлагатайгаар хийж гүйцэтгэдэг. Зарим захиалагчид маань үүнээс тайвшралыг олж авдаг” хэмээн өөрийн бизнесийн давуу талыг онцлов. Люгийн хэлснээр, захиалагчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд зарим захиалагчид утсаар холбогдож мэдээлэл авах үеэрээ нэг цаг гаруй салсан тухайгаа ярьдаг аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05