Францын Ерөнхий сайд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ
9 сарын 20. 12:060

Францад болсон ээлжит бус сонгуулийн дараа улс төрийн мухардмал байдал олон сарын турш үргэлжилсний эцэст пүрэв гарагт Ерөнхий сайд Мишель Барнье засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч Эммануэл Макронд танилцуулжээ.

Э.Макрон Их Британи улс Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарах асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож байсан М.Барньег хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайдаар томилсон юм.

Долоодугаар сарын эхээр болсон сонгуулийн дүнгээр улс төрийн эв нэгдлийг хангах боломжгүй парламент бүрэлдсэнээр улс орныг түр засгийн газар удирдаж байгаа юм. Одоо Э.Макрон М.Барньегийн засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах ёстой.

BFM телевизийн мэдээлснээр, М.Барнье консертатив үзэлтэй сенатч Бруно Ретайог Дотоод хэргийн сайдаар томилохыг санал болгосон бол Европын хэрэг эрхэлсэн албыг хашиж байсан Жан-Ноэль Баррог Гадаад хэргийн сайдын албан тушаалд дэвшүүлэн томилохоор болжээ.

Харин Батлан​​ хамгаалахын сайд Себастьян Лекорню албан тушаалдаа үлдэнэ гэж BFM телевиз мэдээлсэн бол 33 настай хууль тогтоогч Антон Армандыг Санхүү, эдийн засгийн яаманд томоохон албан тушаалд томилохыг санал болгосон байна.

Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд олон нийтийн худалдан авах чадварыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, цагаачлалын асуудлыг зохицуулах, төрийн санхүүг илүү сайн удирдах зэрэг асуудлууд багтаж байна гэж М.Барньегийн ажлын албанаас мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05