Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
9 сарын 2. 15:280

Олон улсын мэдээллийн CNN агентлагт хандсан Ватанабе Юүки хэмээх 24 настай эмэгтэй өдөр бүр ажил дээрээ 12 цагийг өнгөрөөдөг, энэ нь зарим ажлын байрыг бодвол харин ч ачаалал багатай ажил гэнэ.

Японы хамгийн том үүрэн телефон болон цахим мөнгө шилжүүлгийн компанид ажилладаг тэрээр “Өглөөний 09:00- оройн 21:00 ажлын хуваарь бол миний ажлын байж болох хамгийн бага цаг” хэмээн ярьжээ.

Тэрээр цаашид одоо байгаа болон өөр шилжин орох ажилд нь муугаар нөлөөлнө гэж айсандаа энэ талаар ам нээлгүй өдийг хүрсэн ч хөл нь чичирч, гэдэс нь өвдөх зэргээр эрүүл мэндийн асуудлууд үүссэн тул аргагүйн эрхэнд арга зам хайхаар шийджээ.

Ажлаас гарах ёстой гэдгээ маш сайн ойлгож байсан ч Японы ажлын байрны тогтсон хатуу соёлоос болоод хэрхэн ажлаас гарахаа ойлгохгүй байсан гэнэ.

Японд ажлаас гарах байтугай чөлөө авах, бүүр цагтаа тарах ч ярвигтай байдаг аж. Ажлаас халагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх нь хүмүүс нэг байгууллагадаа насан турш биш юм гэхэд хэдэн арван жил тасралтгүй үнэнчээр ажилладаг Японы соёлд асар их үл хүндэтгэлийн хэлбэрт тооцогддог тал бий.

Зарим хуучинсаг байгууллагад бүүр дарга нь ажлаас халагдах өргөдлийг урж хаяад хүчээр ажиллуулдаг жишээ байдаг аж.

Иймд ажлаас хэрхэн халагдах учраа ололгүй удаан явсан Ватанабэ аргаа барсан ажилтнуудыг хэцүү ажлаас нь гаргаж өгдөг Момури агентлагт ханджээ.

Угаас сүүлийн үед ажлаас хэрхэн гарах аргаа олохгүй байгаа япончууд нэг оройн тансаг хоолны мөнгөөр Момури тэргүүтэй мэргэжлийн, нууцлаг агентлагуудад хандаж, ажлаасаа “эвтэйхэн” гарах нь олширч байгаа гэнэ.

Японд өдгөө чухам хэчнээн ийм үйлчилгээ үзүүлдэг агентлагууд байгаа нь тодорхойгүй ч эрэлт, хэрэгцээ их байгаагаас үзэхэд, энэ төрлийн бизнес багагүй цэцэглэж байгаа бололтой.

Цаашид тэвчихгүй нь

Момуригийн үйл ажиллагаа эрхэлсэн менежер Кавамата Шиоригийн мэдээлснээр тэдний агентлаг өнгөрсөн онд л гэхэд 11 мянга гаруй хүнд үйлчилж ажилласан гэнэ.

Токиогийн бизнесийн төв болсон дүүргүүдийн нэг Минатод байрладаг 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус агентлагийн нэр “Би цаашид энэ байдлаараа тэсэхгүй нь” гэх утгатай аж.

Тэд үндсэн ажлаасаа гарах хүсэлтэй хүмүүст 22 мянган иен, цагийн ажлаасаа гарах хүсэлтэй хүмүүст 12 мянган иений төлбөр санал болгож, ажлаас халагдах аргыг заах, байгууллагатай нь зөвшилцөж өгөх, хэрэв асуудал үүсвэл өмгөөлөгчөөр үйлчлэх үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Тэрээр “Манайд ажлаас халагдах өргөдлөө гурван удаа уруулж шидүүлээд, даргынхаа өмнө өвдөг сөгдөж, уйлж гуйгаад ч ажлаасаа гарч чадахгүй байгаа үйлчлүүлэгч хүртэл ханддаг. Байгууллагын утсанд ажлаас нь гаргаж өгөөч хэмээн уйлж залгадаг хүмүүс олон бий” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр дарга нар ажилтнаа ажлаас нь гаргахгүйн тулд хүн явуулж, гэрийнх нь хаалгыг тасралтгүй тогшуулж, хонхыг нь даруулах зэргээр залхаан цээрлүүлдэг жишээ хүртэл бий гэнэ. Тэр байтугай нэг дарга ажлаас гарахыг хүссэн ажилтнаа “хараагдсан” хэмээн сүмд очиж залбир гээд хөөсөн удаа байдаг гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38