2024 оны намар, өвөл оролцох хүний нөөцийн арга хэмжээнүүд
8 сарын 13. 16:291

Дэлхийн олон улсын амжилттай бизнес, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож, мэдлэг туршлагаа хуваалцах арга хэмжээнүүдээс онцгойлон шилж сонгосон жагсаалтыг олон улсын программ хангамж, ажил горилогчийн тест, чадварын үнэлгээний Xobin компани танилцуулжээ. Үүнээс шүүрдэн энэ есдүгээр сараас хойш болох арга хэмжээнүүдийг жагсаан хүргэе.

  1. Talent Management Reloaded Europe

     

     

Германы Берлин. Есдүгээр сарын 18-20

Авьяас чадварын менежментийн талаарх нарийн ойлголт, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдрүүлэх Европын шилдэг арга хэмжээ. Ажилд авах, хөгжүүлэх, ажиллуулах, стратеги боловсруулахад чухал сэдвүүдийг хэлэлцэнэ. Авьяас чадварыг үр дүнтэй удирдах боломжийг олгодог хамгийн сүүлийн үеийн технологиудтай танилцах боломжтой. Интерактив хэлэлцүүлэг, практик семинарт оролцож практик мэдлэг олж авна. Хэрэгтэй зөвлөгөө, бүтээлч шийдлүүд компаниа өөрчлөхөд чинь тусална.

  1. HR Technology Conference & Exposition

     

     

Лас Вегасын Мандалай булан. Есдүгээр сарын 24-26

Хүний нөөцийн технологийн бага хурал бол хотын нэгдсэн чуулгантай зүйрлэж болохуйц салбарын тэргүүний уламжлалт арга хэмжээ юм. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг шинжээчид, зохион бүтээгчид, сэтгэлгээний удирдагчид, хүний ​​нөөцийн болон бизнесийн удирдлагууд энд цугладаг. Энэ хурал зочдодоо мэдлэг, туршлагаа солилцох, нэгнээсээ суралцах, цаашид удаан хугацааны түншүүд болох том боломжийг олгодог. Энд төрөл бүрийн салбарынхан нэг дор цугларч, ажлын технологи, хүний ​​нөөцийн хамгийн сүүлийн үеийн хөгжлийн талаар хэлэлцдэг билээ.

  1. Gartner Reimagine HR Conference

     

     

Флоридагийн Орландо. Аравдугаар сарын 28-30

Энэ бага хурлыг хүний ​​нөөцийн манлайллын багуудын оролцож болох хамгийн шилдэг арга хэмжээ хэмээн тодорхойлдог. Тус хуралд оролцсоноор хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологийн оновчтой ойлголтын талаар мэдээлэлтэй болно. Уг үйл ажиллагааны хүрээнд дэлхийн хүний ​​нөөцийн мэргэжилтнүүд гурван өдрийн турш ажлын загвар, хариуцлага, ажилчдын тав тухыг хангах, түүнд шаардлагатай бүхний талаар хэлэлцэх агаад улмаар инновац, тогтвортой байдлыг дэмжихэд дэм болно. Ажилчдынхаа бүтээмжийг сайжруулъя гэж бодож байгаа хэн бүхэнд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл олгоход тэд бэлэн.

  1. Future of Work Conference

     

     

ИБУИНВУ-ын Лондон. Аравдугаар сарын 9

Технологийн хөгжил дэвшлийн өнөө үед ажиллах орчин зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж байна. Ялангуяа холбоо харилцаа сайжирч, ажлын байр улам уян хатан болох шаардлага тулгарсаар байна. Миллэниал үеийнхэн болон бага наснаасаа дижитал орчинд өссөн хүмүүс зонхилох ажиллах хүчин болж, ажлын байрнаасаа шинэ шинэ юм шаардаж эхэлсэн тул уламжлалт ойлголт, хуучин маягийн ажлын байр хоцрогджээ. Энэ арга хэмжээ салбарын 30 гаруй мэргэжилтний илтгэл, дугуй ширээний ярилцлага, ирээдүйн ажлын байрны талаар төвлөрсөн сүлжээтэй танилцах зэрэг боломжуудыг амлаж байна.

  1. Unleash World

     

     

Францын Парис. Аравдугаар сарын 16-17

Эл арга хэмжээ бол дэлхийн өнцөг булан бүрээс зочид зорин ирж оролцдог хүний нөөцийн салбарын шилдэг хурлуудын нэг яах аргагүй мөн. Гол зорилго нь бүх түвшний мэргэжилтнүүд болон бүх төрлийн аж ахуйн нэгжүүдэд үйлчилж болох ажлын байранд хувьсгал хийх хамгийн сүүлийн үеийн хүний ​​нөөцийн технологийг хуваалцах юм. Хурдтай хөгжин хувьсаж байгаа хүний нөөцийн салбарт зайлшгүй шаардлагатай бүх төрлийн сэдвийг хамарсан тус арга хэмжээнд заавал оролцох ёстой хэмээн салбарын томчууд санал болгодог билээ.

  1. People 2030 HR Conference

     

     

АНУ-ын Нью-Йорк, Брүүклин. Аравдугаар сарын 29-30

Нэрээс нь харахад л энэ арга хэмжээ ажлын байрны айсуй чиг хандлага, эерэг өөрчлөлтийг дэмжих стратегийн талаар практик ойлголтыг хэлэлцэх нь тодорхой. Ажиллах хүчний зорилгыг хөгжүүлэх, чадавхыг нээх, үр ашгийг чиглүүлэх, инновацыг дэмжих, оролцоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг энэхүү хурлаар хүний ​​​​нөөцийн мэргэжилтнүүд карьерынхаа бүхий л үе шатанд оролцох боломжтой. Оролцогчид инновацын хувьслын талаар үнэлж баршгүй мэдээлэл, таамаглалтай болж, тасралтгүй өөрчлөгдөж байгаа энэ салбарт цаашдын чиг баримжаагаа тодорхойлох боломжтой болно.

  1. HR Congress Horizon Summit

     

     

Нидерландын Амстердам. Арван нэгдүгээр сарын 5-6

Энэ уулзалтын гол зорилго хувьсан өөрчлөгдөж буй ажлын байранд хүний ​​нөөцийн чиг үүргийг дахин тодорхойлоход хүний нөөцийн удирдлагуудад туслахад оршино. Өдөр бүр шинээр тулгарч буй саад бэрхшээлүүдийг амжилттай даван туулж, хурдацтай хөгжиж буй ажлын байрыг улам цэцэглүүлэн хөгжүүлэхэд хүний ​​нөөцийн удирдагчид чухал үүрэгтэй. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад тэргүүлэх эрдэмтэн судлаачид, хүний ​​нөөцийн 500 мэргэжилтэн цугларч, хүний ​​нөөцийг хэрхэн шинээр бий болгох талаар санал солилцох болно.

  1. CIPD Annual Conference and Exhibition

     

     

ИБУИНВУ-ын Манчестер. Арван нэгдүгээр сарын 6-7

Тус бага хурал нь хүний ​​нөөцийн мэргэжилтнүүдэд ажлын байрны ирээдүйн тухай тогтвортой ойлголт өгөх зорилготой. Үүнд оролцсоноор байгууллагынхаа соёлыг бэхжүүлж, ажилтнуудынхаа стратегид хэрхэн тэсвэр хатуужил суулгах ойлголттой болно. Мөн чадвараа хамгийн ихээр дайчлан ажиллах, түүнийгээ харуулах, цаашлаад шилдэг авьяастнуудыг татах стратегийг сурч аваарай. Урт хугацааны амжилт, өсөлтөд хөтлөх удирдлага, манлайллын арга барилаа сайжруулахад ч хэрэгтэй. Хүний нөөцийн өөрчлөгдөж буй орчинд амжилт өөд тэмүүлж байгаа хэн бүхэн энэхүү арга хэмжээнд оролцох хэрэгтэй.

  1. Employee Wellbeing HR Conference

     

     

АНУ-ын Нью-Йорк, Брүүклин. Арван хоёрдугаар сарын 4-5

Хүний нөөцийн менежерүүдэд зориулсан энэ форумд хамрагдаж, ажилчдын сайн сайхны төлөөх яриа хэлэлцээ, санаа, шинэчлэлийг хэлэлцээрэй. Байгууллагадаа эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд ажиллах хүчний тулгамдсан асуудлуудыг судалж, хэрэгжүүлэх боломжтой ойлголтуудаас суралцаарай. Энэ бага хурал нь боловсон хүчний нарийн ширийн асуудлуудын шийдлийг эрж яваа хүний ​​нөөцийн удирдагчдын хэрэгцээг хангах, ойлгомжтой, хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг санал болгох зорилготой юм. Үе тэнгийнхэнтэйгээ харилцаж, үнэ цэнтэй хэтийн төлөвөө тодорхойлж, хүний ​​нөөцийн нарийн төвөгтэй асуудлуудыг өөртөө итгэлтэйгээр шийдвэрлэх бэлтгэлээ эндээс хангаарай.

 

Эх сурвалж: Xobin

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
HR
66.181.161.213
   /
8 сарын 14. 9:12

Ямар гоё мэдээлэл вэ? баярлалаа

Онцлох мэдээ
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15