Хийснээрээ цалинждаг ажил сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
2024, 7 сарын 23. 15:130

Өнгөц харахад ихэнх ажлын байр үндсэн цалинтай, зарим цагийн ажил л хийснээрээ цалинждаг мэт. Гэвч чухамдаа урамшуулал, нэмэлт цалин гэх мэтээр ихэнх ажил их бага хэмжээгээр ажилтны бүтээмжид тааруулж цалин өгдөг билээ. Нөгөө талаас энэ тогтолцоо ажилтнуудад ямар нөлөө үзүүлдгийг мэргэжилтнүүд судалжээ.

Вашингтон болон Аархус их сургуулиудын судлаач нар хийснээрээ цалинжих нь ажиллах хүчинд буюу ажилтнуудад нэлээд сөрөг нөлөөтэй байдгийг тогтоосон байна.

Судалгаа хийхдээ тэд Данийн засгийн газраас авсан 1309 компанийн 300700 гаруй үндсэн ажилчдын 10 жил ажилласан мэдээллийг ашиглажээ. Тус мэдээллээс үзэхэд ажилтнуудын хийсэнд тааруулан цалин өгч эхлэхэд сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралын эм уудаг ажилтнуудын тоо 5,7 хувиар нэмэгдсэн байжээ. Ялангуяа энэ тоо 50-аас дээш насны ажилчдын дунд бараг хоёр дахин их буюу 8.9 хувь байсан гэнэ.

Цаашлаад ийм эм бэлдмэл хэрэглэж, түүнээсээ хамааралтай болсон ажилтнууд тэр жилдээ ажлаасаа гарах магадлал 5-9 хувиар нэмэгдэж байсан аж. Тэр дундаа эмэгтэй ажилтнууд эрэгтэйчүүдээс илүү олноор ажлаа орхиж эхэлсэн байна.

Судалгааны багийн ахлагч Ламар Пирс “Энэ төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд компанидаа ч, ажилтандаа ч маш их хортой. Цаашлаад энэ явдал даамжрах тусам гарз хохирол нь үржигддэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: FastCompany

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
02025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
02025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
02025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
02025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01