АНУ-ын Конгрессын Сенатын танхим Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг батлав
5 сарын 1. 16:540

ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан тухай "Блүүмберг" агентлаг мэдээлжээ.

Уг хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим өмнө нь баталсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар Цагаан ордонд илгээсэн байна.

Хууль тогтоогчдын санал нэгтэй баталсан дээрх хууль гарын үсэг зурснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд хориг 2040 оныг дуустал хүчинтэй байх аж. Гэхдээ цөмийн реакторуудыг ажиллуулах ураны өөр эх үүсвэр байхгүй тохиолдолд хоригийг цуцлахыг зөвшөөрөх ба АНУ-ын Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр импортын зөвшөөрөл олгож болно. Энэ заалт 2028 оныг хүртэл хэрэгжих аж. Хуульд мөн ОХУ-аас нийлүүлж буй ураныг орлох хувилбаруудыг Конгресст танилцуулахыг Эрчим хүчний яаманд үүрэг үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21