Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
4 сарын 23. 15:190

Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо. Энэхүү ёслолын үеэр Сербийн теннисчин Новак Жокович тав дахь удаагаа Дэлхийн оны шилдэг тамирчнаар тодорсон бол Испанийн хөлбөмбөгч Айтана Бонмати ганцаарчилсан болон багийн төрөлд шагнал хүртлээ.

Их дуулгын 24 удаагийн аварга Н.Жокович Мадридад болсон нэр хүндтэй ёслолын үеэр оны шилдэг тамирчны шагналыг тав дахь удаагаа хүртсэнээр өрсөлдөгч асан Рожер Федерерийн амжилттай эн зэрэгцсэн байна. Өдгөө 36 настай Н.Жокович өнгөрсөн онд гурван Их дуулга болон “ATP Finals” тэмцээнд түрүүлсэн юм.

Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг тав дахь удаагаа хүртэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, анх 2012 онд 24 настайдаа хүртэж байснаа дурсан ярилаа. “Надад болон хөгжөөн дэмжигчдэд маань маш их баяр хөөр, амжилт авчирсан өнгөрсөн жилийн амжилтуудынхаа ачаар 12 жилийн дараа энэ тайзан дээр дахин зогсож байгаагаараа маш их бахархаж байна” гэж тэрбээр сэтгэгдлээ хуваалцжээ.

А.Бонматигийн хувьд “Оны шилдэг эмэгтэй тамирчин” шагналыг хүртсэнээр уг шагналыг хүртсэн анхны хөлбөмбөгч болсны зэрэгцээ өнгөрсөн зун эмэгтэйчүүдийн ДАШТ-д түрүүлсэн багийн нөхдийнхөө хамтаар шагнал гардан авсан байна. Тэд түүхэндээ анх удаа ДАШТ-д түрүүлснээр “Дэлхийн оны шилдэг баг”-ийн шагналыг хүртжээ.

“Манай шигшээ баг бол бусадтай адилгүй. Талбай дээр болон талбайн гадна тулгарсан сорилт бүхэн биднийг улам хүчирхэг болгодог” гэж “Барселона” клубийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт түрүүлсэн А.Бонмати хэллээ. Испанийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн асан Луис Рубиалес тоглогч Женни Хермосог хүчээр үнссэний дараа "эмэгтэй хүнийг дорд үзэхтэй" тэмцэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн А.Бонмати болон түүний хамтрагчдыг сайшаажээ.

Харин Америкийн гимнастикийн од тамирчин Симона Байлз сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой шалтгаанаар хоёр жил орчмын хугацаанд завсарласныхаа дараа их спортдоо амжилттай эргэн ирснийхээ төлөө “Дэлхийн оны шилдэг эргэн ирэлт”-ийн шагналыг хүртлээ. Дэлхийн оны шилдэг тамирчнаар гурван удаа шалгарч байсан С.Байлз өнгөрсөн онд Бельгид болсон уран сайхны гимнастикийн ДАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртсэн билээ.

Тэгвэл Испани, Энэтхэгийн залуу үеийнхэнд туслах зорилго бүхий Рафаэль Надалийн нэрэмжит сан “Сайн сайхны төлөөх шагнал”-ыг хүртсэн бол Нидерландын теннисчин Диеде де Грут “Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй тамирчнаар” шалгарлаа. Тэргэнцэр дээр суудаг тэрбээр өнгөрсөн онд гурван Их дуулгад түрүүлжээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47