2024/04/19: Тойм мэдээ
4 сарын 22. 10:140

АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ

Америкийн Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албаны зүгээс орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Ираны "Шахед" нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэлд оролцдог 16 хувь хүн болон хоёр компанид хориг арга хэмжээ авч байгаагаа дурдав.

Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ

Сонгогчдын тоо 1 орчим тэрбумд хүрсэн, мөн аюулгүй байдлын үүднээс сонгуулийг долоон үе шаттайгаар зохион байгуулна. Сүүлчийн санал хураалтыг зургаадугаар сарын 1-нд товлосон ба санал хураалтын дүнг зургаадугаар сарын 4-нд зарлана.

Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ

Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн төлөөлөгчид Рафахын цэргийн ажиллагаатай холбоотойгоор “бидний санааг зовоож буй асуудлыг анхааралдаа авсан” гэж Цагаан ордон мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газад Палестины энгийн иргэдийн амь насыг дахин хохироохгүйн тулд Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг Израилд уриалсаар ирсэн юм.

НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив

Бие даасан Палестин улсыг НҮБ-ын үйл ажиллагаагаар бус Израил, Палестины хооронд шууд хэлэлцээ хийх замаар байгуулах ёстой гэж үзэж байгаа тул АНУ-ын тал дээрх шийдвэрийг гаргасан байна.

Израилын тал Иранд цохилт өгчээ

Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийг хэд хэдэн мужид идэвхжүүлсэн гэж тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Исфахан хот дахь цэргийн баазын ойролцоо олон удаа дэлбэрэлт сонсогдсон гэж Ираны FARS агентлаг мэдээлсэн байна. Тус хотын баруун хойд хэсэгт сөнөөгч онгоцууд байрлаж байгаа ажээ.

“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна

Энэ онд нийтдээ зургаан ийм Гран При болно. Амралтын өдрүүдэд болох спринт уралдааныг зохион байгуулах хэлбэр бага зэрэг өөрчлөгджээ. Өнөөдөр спринт уралдааны шалгаруулалт явагдах бол бямба гарагт эхлээд 100 км-ийн уралдаан болсны дараа ням гарагт үндсэн уралдааны шалгаруулалт болно. Спринтэд оноо олгох тогтолцоо хэвээр байгаа бөгөөд эхний найман нисгэгчид оноо олгох ба түрүүлсэн нисгэгч найман оноо, наймдугаар байр эзэлсэн нь нэг оноо авна.

Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ

Өнөөдрийн байдлаар 141 цооногийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа бол 493 цооногийн олборлолт зогссон хэвээр байна. Одоо мэргэжилтнүүд усыг соруулж, хөрсөөр дүүргэх, эрчим хүчийг таслах, цооногийг битүүмжлэх зэрэг ажлуудыг хийж байна.

Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ

Энэ он гарсаар эхний улиралд тэд нийт хэрэглэгчийнхээ тоог 9 гаруй саяар нэмсэн байна. Улмаар тэдний нийт хэрэглэгчийн тоо 269.6 саяд хүрч, шинэ дээд амжилтыг тогтоожээ.

АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ

Шинжээчид хийгээд мэргэжилтнүүдийн үзэж байснаар ХНС энэ оны сүүлийн хагасаас бодлогын хүүгээ бууруулж эхлэх төлөвтэй байсан ч бодит байдал дээр тус улс дахь инфляц мэргэжилтнүүдийн тооцож байсан шиг эрчимтэй буурахгүй байгаа нь асуудал болж байгаа юм.

Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ

Хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахыг хэрэглэгчид WhatsApp, Instagram, Facebook, Messenger зэрэг аппликейшнаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглэж болох бөгөөд тус туслах нь асуултад хариулж, анимейшн бүтээж, зураг ч зохиох юм.

Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ

Лидия Саймон гэх түүний хувьд армийн цэргүүд олоход таван сартай жирэмсэн олдсон юм. Харин хүүхдүүдийн тухай мэдээллийг тодруулбал, түүний гурван хүүхэд нь 2-4 насных байжээ. Улмаар армийн цэргүүд түүнийг хүүхдүүдийн хамтаар аварч, Лидияг гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна.

Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ

Хэргийг тодруулбал, эмэгтэй 68 настай эрийг тэргэнцэр дээр суулган банкны салбар руу нэвтэрч, түүний нэр дээр зээл авах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Гэвч түүний түрж явсан тэргэнцэр дээр суусан байдалтай байсан эр үнэн хэрэгтээ амьсгал хураагаад хэдэн цаг болсон байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47