АНУ: Тайванийн TSMC компанид 11.6 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ
4 сарын 9. 4:130

АНУ-ын засгийн газар хагас дамжуулагчийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанид нийт 11.6 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Америкийн Худалдааны яам орон нутгийн цагаар 8-ны өдөр TSMC компанид хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахад зориулж 6 тэрбум 600 сая ам.долларын татаас олгоно гэж мэдэгдсэн талаар онцлов.

Худалдааны яамны зүгээс дээр дурдсан татаасаас гадна тус компанид 5 тэрбум ам.долларын бага хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснээ мөн энэ үеэр цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү дэмжлэгийн хариуд TSMC компани хөрөнгө оруулалтаа 25 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэн 65 тэрбум ам.долларт хүргэх ба 2030 он гэхэд 2-нано процессыг ашиглах гурав дахь үйлдвэрийг Аризона мужид барихаар төлөвлөж байгаагаа зарлав.

Түүнчлэн Өмнөд Солонгосын Самсунг Элэктроникс компанид хэдий хэмжээний татаас олгох талаар ирэх долоо хоногийн эхээр зарлах төлөвтэй байгааг Ройтерс агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

АНУ-д хэрэгжиж эхлээд буй “Хагас дамжуулагчийн тухай хууль”-ийн хүрээнд Самсунг Электроникс компанид зургаан тэрбум ам.долларын татаас олгоно хэмээн Bloomberg News агентлаг саяхан таамагласан билээ.

АНУ-ын “Хагас дамжуулагчийн тухай хууль” нь хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудыг тус улсад үйлдвэрлэл эрхлэхэд хөрөнгө оруулахыг дэмжих зорилготой бөгөөд АНУ-д үйлдвэр барьж буй компаниудад 39 тэрбум ам.долларын татаас олгохоос гадна судалгаа, хөгжүүлэлтийн ажилд 13.2 тэрбум ам.доллар зарцуулах зэргээр дараагийн таван жилийн хугацаанд нийт 52.7 тэрбум ам.долларыг төсөвлөсөн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47