Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян АНУ-ын Сангийн сайдтай уулзжээ
4 сарын 8. 14:461

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян ням гарагт Бээжин хотноо АНУ-ын Сангийн сайд Жанет Йелленийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ли Чян хэлэхдээ, Америкийн тал шударга өрсөлдөөн, нээлттэй хамтын ажиллагаа зэрэг зах зээлийн эдийн засгийн үндсэн хэм хэмжээг дагаж мөрдөж, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлэхгүй байж, тэдгээртэй холбоотой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэт хөөрөгдөхөөс татгалзаж, үйлдвэрлэлийн хүчин чадлын асуудлыг зах зээлийн үүднээс бодитойгоор, диалектик байдлаар авч үзнэ хэмээн Хятадын тал найдаж байна гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Хятадын шинэ эрчим хүчний салбарын хөгжил нь дэлхий нийтээр нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай ногоон эрчим хүчинд шилжихэд чухал хувь нэмэр оруулна гэлээ.

Хятад-Америкийн харилцаа хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор тогтворжиж эхэлж байгааг Ли Чян онцлоод хоёр улс дайснууд бус түншүүд байж, харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтална гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

"Америкийн тал хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Сан-Францискогийн тохиролцоог бодит ажил болгохын тулд хамтран ажиллана хэмээн Хятадын тал найдаж байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох Хятад, Америкийн эдийн засгийн ашиг сонирхол хоорондоо нягт уялдаатай тул эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь тус хоёр улсын хөгжил, дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой гэдгийг Ли Чян онцлон тэмдэглэв.

Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг тогтвортой, тасралтгүй, өндөр үр дүнтэй болгох, санал зөрөлдөөнийг зохицуулах арга замыг хамтдаа эрэлхийлэх, аж ахуйн нэгжүүдэд илүү их үр өгөөжийг бий болгох, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг өгөх, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний аж байдлыг дээшлүүлэхийн тулд хоёр тал хэлхээ холбоогоо бэхжүүлэх ёстой гэж тэрбээр хэллээ.

Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудад хамтран хариу арга хэмжээ авахын тулд АНУ-тай улс төрийн уялдаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байна гэж Ли Чян нэмж хэлэв.

Жанет Йеллен хариуд нь мэдэгдэхдээ, талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд АНУ, Хятадын харилцаа илүү тогтвортой болж байна. Дэлхийн хоёр том эдийн засагтай гүрнүүдийн хувьд АНУ, Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа хариуцлагатайгаар зохицуулах ёстой гэж хэллээ.

Хоёр орны эдийн засгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны үр дүнд хүрсэн ахиц дэвшлийг АНУ-ын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд манай улс Хятадтай харилцаагаа "таслахыг" хүсдэггүй гэдгийг Сангийн сайд дурдлаа. Ж.Йеллен цааш нь хэлэхдээ, Сан-Францискогийн уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоог Хятад улстай хамтран хэрэгжүүлж, чин сэтгэлээсээ харилцаж, үл ойлголцол гарахаас зайлсхийж, солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнийг зөв зохицуулж, дэлхий нийтийн өнөөгийн тулгамдсан асуудлуудад хамтран хариу арга хэмжээ авч, улмаар хоёр улсын харилцаа тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад Америкийн тал бэлэн байгааг онцоллоо.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITYA
102.89.34.131
   /
4 сарын 8. 17:29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47