Япон: Амтат жигнэмэгний хэлбэртэй утасгүй чихэвч 9 минутын дотор зарагдаж дуусжээ
3 сарын 28. 11:290

Японы “Kinoko no Yama” (мөөгөн уул) жигнэмэгний хэлбэрээс санаа аван бүтээсэн “Kinoko no Yama” нэртэй утасгүй чихэвч худалдаанд гарсан даруйдаа ердөө 9 минутын дотор зарагдаж дуусжээ.

Японы Nittere News мэдээллийн агентлагийн 26-ны өдөр мэдээлснээр, “Kinoko no Yama” утасгүй чихэвч мөн өдрийн 12 цагаас эхлэн хязгаарлагдмал тоогоор буюу 3.500 ширхэг худалдаанд гарсан болохыг онцолсон байна. Улмаар тус чихэвч нь худалдаанд гарснаасаа хойш ердөө 9 минутын дотор зарагдаж дууссан аж.

Гаднах гэр нь хүртэл “Kinoko no Yama” амтат жигнэмэгний хайрцагтай ижилхэн загвар бүхий энэхүү чихэвчний шоколадны өнгөтэй орой хэсэг нь спикер буюу чихэнд ордог хэсэг нь юм.

Хүнс үйлдвэрлэгч Японы алдарт Meiji компани өнгөрсөн оны 7-р сард нийгмийн сүлжээний албан ёсны хуудсаараа дамжуулан “Санаанд оромгүй бүтээгдэхүүн” цувралдаа энэхүү чихэвчний зургийг нийтэлж байсан аж. Гэтэл уг бүтээгдэхүүн нь бодитоор үйлдвэрлэгдээд зогсохгүй ийнхүү асар амжилттай борлуулагдсан юм. Мeiji компани утасгүй чихэвчнээс гадна сүүний хайрцагны хэлбэртэй штрих, шоколадны хэлбэртэй марк зэргийг мөн танилцуулсан байна.

Тухайн үед интернэт хэрэглэгчид “ийм чихэвчтэй болохыг хүсч байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлснээс хойш ийнхүү 7 сарын хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийн хязгаарлагдмал тоогоор гаргасан нь энэ аж. Тус чихэвч нь татвар оруулаад 29.800 иенээр (ойролцоогоор 663.000 төгрөг) борлуулагдсан бөгөөд 144 хэлний автомат орчуулгын функцийг мөн суулгаж өгсөн байна.

“Kinoko no Yama” жигнэмэг нь Япондоо 1975 оноос өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдэж буй хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35