Хөрөнгийн удирдлагын BlackRock компани: 21-р зууны дэлхийн хамгийн том хямрал бол “тэтгэвэрт гарах” асуудал
3 сарын 28. 7:390

Дэлхийн хөрөнгийн удирдлагын хамгийн том компани болох BlackRock-ийн ТУЗ-ийн дарга Ларри Финк 21-р зууны дэлхийн хамгийн том хямрал бол "тэтгэвэрт гарах” асуудал байх болно гээд үүнийг шийдвэрлэхийн тулд нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог боловсруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Ноён Финк орон нутгийн цагаар 26-ны өдөр хөрөнгө оруулагчдад илгээдэг уламжлалт захидалдаа "Санхүүгийн хувьд зөв арга барилаар тэтгэвэрт гарах иргэдийн чадамж буурч байна. Үүнийг шийдвэрлэх нь 21-р зууны дунд үед АНУ төдийгүй дэлхий дахины эдийн засгийн хамгийн том сорилтуудын нэг болох нь тодорхой болоод байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Хүн амын хөгшрөлтөөс шалтгаалж хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо буурч байгаа бол анагаах ухаан хөгжсөнөөр хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж байгаа нь өнөөгийн нийгмийн хамгааллын тогтолцоонд асар их дарамт учруулж байгааг тэрээр нэмж онцлов. НҮБ-ын тоо баримтаас иш татан "21-р зууны дунд үе гэхэд 65 ба түүнээс дээш насны хүмүүс дэлхийн хүн амын зургааны нэгээс илүү хувийг эзэлнэ" хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

"АНУ-ын хүн амын тооллогын товчооны 2022 оны мэдээллээс харахад 55-65 насны америкчуудын бараг тал хувь нь тэтгэврийн дансандаа нэг ч доллар хадгалаагүй байна гэх судалгааны дүн гарсан. Үүнээс гадна Америкийн 10 хүн тутмын 4 нь тэтгэврийн сан битгий хэл гэнэтийн үед хэрэглэх 400 долларын ч хуримтлалгүй байна” хэмээн шүүмжлэнгүй ханджээ.

Ноён Финк “65 насыг тэтгэврийн насны хувьд жишиг гэж үзэх нь маш өрөөсгөл санагддаг” гээд засгийн газар болон албан байгууллага, компаниуд 60-аас дээш насны хүмүүсийг тэтгэвэрийн насныхан гэж харахаас илүү ахмад ажилчид гэж үзэн цаашид ажиллах хүсэлтэй хүмүүст урамшуулал олгох бодлого боловсруулах шаардлагатайг онцоллоо. Тэрчлэн зөвхөн үндсэн ажилчдаас гадна түр болон цагийн ажилчдыг ч хамруулж болохуйц тэтгэвэрийн тогтолцоог шинээр бий болгох хэрэгтэй гэв. Цаашилбал, ажил олгогчид “401(k)” буюу АНУ-ын тэтгэврийн тогтолцоо”-ны хуримтлалын хэмжээг нэмэгдүүлж, тэтгэврийн насыг уртасгах асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй гэлээ.

Эцэст нь тэрээр эрчим хүчний прагматизмын талаар дурдсан юм. Финк “Би 50 жил санхүүгийн салбарт ажиллахдаа эрчим хүчний дэд бүтцийн ийм их эрэлт хэрэгцээг хэзээ ч харж байгаагүй. Дэлхий дахины дижиталчлал, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан асар хүчирхэг дэд бүтцийг бий болгох нь "тэтгэвэрт гарах"-аас дутуугүй цаг үеийн чухал сорилт болоод байна” хэмээн өгүүлжээ.

Үүний зэрэгцээ BlackRock компани ирэх сард АНУ-ын тэтгэврийн хямралд чиглэсэн тэтгэврийн орлогын шийдлийн бүтээгдэхүүн (LifePath Paycheck) гаргахаар төлөвлөж байна. Тодруулбал санхүүгийн төлөвлөлтийн салбарын 14 түншийн хамтын оролцоогоор дамжуулан 500.000 ажил эрхлэгчийг насан туршийн орлоготой болгох нь энэхүү төслийн нэн тэргүүнд тавьж буй зорилт аж. Мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш өмнөх арилжаанаас 0.49 хувиар өсөж 820.20 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
2
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35