Э.Макроны боксын ур чадварыг францчууд янз бүрээр дүгнэжээ
3 сарын 22. 15:060

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны боксын мешок нүдэж буй гэрэл зургууд францчуудыг алмайруулсаар байна.

Түүний албан ёсны гэрэл зурагчин Соазиг де ла Муассоньерийн “Инстаграм” хуудсанд нийтлэгдсэн хар цагаан зургуудад Э.Макрон бараан өнгийн ханцуйгүй бариу цамц, бээлий өмсөөд боксын бэлтгэл хийж буйг харуулжээ. Нэгэн зурагт Ерөнхийлөгч баруун гараараа мешокийг цохиж байхдаа шүдээ хавирч байгааг, харин нөгөө зурагт цохилт хооронд төвлөрч буй дүр төрхийг нь харуулсан байна.

Зургуудын дор сэтгэгдлээ үлдээсэн хүмүүс бичихдээ, эдгээр зураг нь Э.Макрон Москвагийн эсрэг улам хатуу байр суурь баримталж байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Сүүлийн долоо хоногт Э.Макрон барууны орнуудын цэргийг Украин руу илгээх боломжийн талаар дахин дурдаж, Украинд Оросын цэргүүд ялбал Европын аюулгүй байдалд эрсдэл учрахыг сэрэмжлүүлсэн байна.

Харин зарим хүмүүс Макроны энэхүү үйлдлийг жүдогоор хичээллэж, морь унаж буй зургаа нийтэлдгээрээ алдартай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харьцуулсан байна.

“Хараач, шинээр зэвсэглэх талаар Макрон их зүйлийг хийж байна шүү. Путин болон улс төрд зоримог шийдэмгий дүр төрхөө харуулахыг хүсдэг бусад удирдагчид шиг гэрэл зургуудаа тавьсан байна” гэж Европын “Экологи Лес Вертс” намын сенатч Янник Жадо “Франс 2” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрбээр мөн Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоох талаар юу ч хийгээгүй хэмээн Макроныг шүүмжиллээ.

“Экологи Лес Вертс” намын парламентын гишүүн Сандрин Руссо мөн ерөнхийлөгчийн эр зоригтой, шийдэмгий төрхөө харуулсан гэрэл зургуудыг шүүмжилжээ. Түүнчлэн “Либерасьон” сонинд тоймч Жонатан Бучет-Петерсен хэлэхдээ, Ерөнхийлөгчийг “Рокки Макрон” гэж нэрлээд, энэ зураг Эммануэл Макроны геополитикийн дүр төрхийг хүүхэд шиг болгох нь тодорхой” гэжээ.

Парисын Улс төрийн шинжлэх ухааны их сургуулийн профессор Филипп Моро-Шевролет “Ле Паризьен” сонинд ярилцлага өгөхдөө, энэ бол Владимир Путинд өгч буй мессеж гэж дүгнээд, Ерөнхийлөгч өөрийгөө “тулаанд бэлэн" гэдгээ харуулахыг зорьжээ хэмээн тайлбарлалаа.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47