Мягмар гарагт хэвлэлийнхний мэдээлснээр дуучин Ариана Гранде, Далтон Гомез нарын салалт эцэст нь дуусгавар болжээ.
Үйл явдлын хүрээнд Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлсэн дагуу хос хоёрын салалтыг Лос Анжелес мужийн дээд шүүх эцэслэн шийдвэрлэснээр тэдний 2 жилийн настай гэрлэлт бүрэн дуусгавар болсон байна.
Хос хоёрын хувьд 2023 оны есдүгээр сард салах өргөдлөө шүүхэд мэдүүлсэн ба гэрлэлтийг эцэслэхэд 6 сар хүлээдэг журмаас үүдэн хуулиар салаагүй өдийг хүрсэн юм.
Тийн салахад шүүхийн шийдвэрийн дагуу дуучин бүсгүй маань салсан нөхөртөө нэг удаа 1.25 сая ам.доллар өгөх болсон байна. Үүнээс гадна тэрээр Лос Анжелес дэх байраа зарсан орлогын талыг салсан нөхөртөө өгөх бөгөөд түүний өмгөөлөгчийн хөлс болох 25,000 ам.долларыг төлж барагдуулах болжээ.
Эх сурвалж: Page Six