Украины үр тарианы ургац энэ жил 8 хувиар буурах төлөвтэй байна
3 сарын 13. 10:190

Үр тарианы экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Украин улсын газар тариалангийн ургац энэ жил 8 орчим хувиар буурах төлөвтэй байгааг Ройтерс агентлаг мэдээллээ.

Украины үр тариа үйлдвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэл орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдэл хийх үеэрээ, 2024 онд үр тариа, ургамлын тос үйлдвэрлэлийн гол түүхий эд болох зарим ургамлын ургац 76.1 сая тоннд хүрч магадгүй талаар онцолжээ.

Энэ нь өнгөрсөн онд 82.6 сая тоннд хүрч байсантай харьцуулахад 7.9 орчим хувиар багассан үзүүлэлт юм.

Үйлдвэрлэл буурахын хэрээр энэ оны долдугаар сараас ирэх оны зургадугаар сар хүртэлх экспортын хэмжээ ч мөн өмнөх оныхоос 20 хувиар бага буюу 40.7 сая тонн болж буурна гэж тус эвлэлийн зүгээс таамагласан байна.

Украин улс дайны өмнө буюу 2021 онд 85 сая тонн үр тариа, 16.4 сая тонн наранцэцгийн үр гээд нийт 107 сая тонн ургац хурааж түүхэн дээд амжилт тогтоож байв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01