Японд төрөлт түүхэн доод түвшинд хүрч буурчээ
2 сарын 28. 10:550

Японд 2023 онд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо түүхэн доод үзүүлэлтэд хүрч, хүн амын тоо хамгийн ихээр буурсныг тус улсын засгийн газраас өнөөдөр танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.

Японы Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан урьдчилсан мэдээллээр, 2023 онд төрөлт өмнөх оныхоос 5.1 хувиар буурч, 758,631 болсон байна. Энэ үзүүлэлт 2022 оноос хойш 800 мянгаас буураад байгаа юм. Түүнчлэн оршин суух эрхтэй гадаадын иргэдийг оруулсан хүн амын тоо 831,872-оор буурчээ.

Мөн өнгөрсөн онд нас барсан хүний тоо 1,590,503-д буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол гэрлэлтийн тоо дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрч, 500 мянгаас доошилжээ. Шинээр төрсөн хүүхдүүдийн тоо огцом буурч байгаа нь хожуу гэрлэлт болон ганц бие хүмүүсийн тоо өсөж буйтай холбоотой.

Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засаг захиргааны зүгээс 2030 он хүртэлх хугацааг энэ чиг хандлагыг өөрчлөх “сүүлчийн боломж” гэж тодорхойлжээ. Төрөлт буурч байгаатай тэмцэх зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг Засгийн газраас парламентын энэ удаагийн чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47