Жүжигчин Райан Гослинг Оскарын наадмын үеэр “I’m just Ken” дуугаа дуулна
2 сарын 27. 12:210

96 дахь удаагийн Оскарын наадам энэ оны гуравдугаар сарын 10-ы өдөр зохион байгуулагдах болсон билээ. Тэгвэл даваа гарагт эх сурвалжуудын мэдээлснээр эл наадмын үеэр жүжигчин Райан Гослинг “Barbie” кинон дээр дуулсан “I’m just Ken” дуугаараа үзүүлбэр үзүүлнэ гэжээ.

Гэсэн хэдий ч наадмыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү мэдэгдлийн хүрээнд ямар нэг албан тайлбар хийхээс татгалзсан байна.

Жүжигчин Райан Гослингийн хувьд хоёрдугаар сард Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсанаар, “Академийн шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчдын зүгээс намайг наадмын үеэр үзүүлбэр үзүүлээч хэмээн хараахан албан ёсоор асуугаагүй байгаа. Миний хувьд Оскарын наадмын үеэр үзүүлбэр үзүүлнэ гэдэг хэтийдсэн их эрсдэл байж магадгүй. Би л лав үүнийг хэрхэн бодит байдалд биелүүлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ хэрэв санал тавивал би дуртайяа хүлээн авна” гэсэн юм.

Харин уг дууг зохиосон уран бүтээлч Марк Ронсоны хэлснээр түүний хувьд Райан Гослинг эл дууг дуулан Оскарын тайзнаа үзүүлбэр үзүүлэх нь мөрөөдөл хэмээжээ.


Эх сурвалж: The Variety

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01