2024/02/26: Тойм мэдээ
2 сарын 27. 10:220

Берлиний кино наадмын дээд шагналыг "Дахомей" баримтат кино хүртлээ

Энэ оны Берлиний кино наадмын дээд шагнал “Алтан баавгай”-г сенегал гаралтай Францын найруулагч Мати Диопын бүтээсэн “Дахомей” гэдэг баримтат кино хүртлээ.

Беларусийн парламентын доод танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдов

Бүх 110 тойрогт ялсан нэр дэвшигчдийн овог нэрийг тус хорооны дарга Игорь Карпенко хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа. Тэрбээр сонгуулийн урьдчилсан дүнгээр орон нутгийн депутатуудын 1,284 зөвлөл бүрдсэнийг мөн мэдээлэв.

Олон улсын биатлоны холбооны ерөнхийлөгч нар авлигын хэрэгт холбогджээ

Олон улсын биатлоны холбооны /IBU/ ерөнхийлөгч, Шведийн иргэн Олле Далин авлигын хэрэгт холбогдсон тухай Норвегийн телевизийн NRK компани мэдээлжээ.

А.Лукашенко 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 2025 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний гол дэмжигчдийн нэг болох түүний хувьд төрийн эрх барих хугацаа дахин сунгагдаж магадгүйг харууллаа.

Ж.Байден Конгрессын удирдлагуудтай уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын удирдлагуудтай Цагаан ордонд мягмар гарагт уулзаж, Украин, Израилд яаралтай тусламж үзүүлэх тухай багц хуулийг батлах, мөн ирэх сард засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх талаар хууль тогтоогчдод шахалт үзүүлнэ гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ.

Байер Леверкузен клуб Бавари Мюнхены амжилтыг давлаа

“Байер Леверкузен” клуб Германы Бундеслигийн 23-р тойргийн сүүлийн тоглолтод “Майнц”-ыг (2:1) хожсоноор 2019-2020 оны улиралд 32 тоглолтод дараалан хожигдоогүй “Бавари Мюнхен” багийн амжилтыг давлаа.

Хятад улс Сар луу нисэх шинэ хөлөг зохион бүтээнэ

Сарыг судлах жолоодлогот нислэгт зориулан бүтээж буй Хятадын шинэ үеийн сансрын хөлгийг “Мэнжөү” буюу “Мөрөөдлийн хөлөг” хэмээн нэрлэхээр болсныг жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ мэдээлжээ.

АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/

Бид өмнөх мэдээллээрээ цагаан толгойн дарааллаар эхний 40 муж дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд, тэдгээрийн жилийн дундаж цалингийн хэмжээ, боловсролын ямар зэрэг шаарддаг болон хэдэн жилийн ажлын туршлага шаарддаг болохыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дараагийн 12 мужийн мэдээлэлтэй танилцъя.

Українська Правда: Дайн эхэлснээс хойш 733 хоногт ОХУ 410 мянган цэргээ алдсан

Тэгвэл даваа гарагт “Украины үнэн” сониноос мэдээлснээр дээрх хугацаанд ОХУ ойролцоогоор 410 мянга гаруй цэргээ алдаж, хохирсон гэнэ. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-ы өдрийн 15:30 минутийн байдлаар ОХУ дайнд нийт 411,580 цэргээ алдсан байна.

"Ливерпүүл" баг Английн лигийн Цомыг хүртлээ

Английн лигийн Цомын тэмцээний финалын тоглолтод “Ливерпүүл”-ийн хөлбөмбөгчиид Лондоны “Челси” багийг нэмэлт цаг 1:0 харьцаагаар хожсоноор тус тэмцээнд 10 дахь удаагаа аваргаллаа.

Binance бирж 4.3 тэрбум долларын торгууль төлнө

Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө Binance криптовалютын биржээс АНУ-ын засаг захиргаанд 4.3 тэрбум доллар төлөх тухай гэрээг Вашингтон муж улсын Сиэтл хотын шүүх баталжээ.

Гэрлийн долгионоор ажилладаг чип бүтээжээ

Америкийн Пенсильванийн их сургуулийн инженерүүд нарийн төвөгтэй математик тооцооллыг хийхдээ цахилгааны оронд гэрлийн долгион ашигладаг бичил чип бүтээжээ. Энэ талаарх шинжлэх ухааны өгүүлэл Nature Photonics сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн үеэр хайлж эвдэрсэн цагийг үнэ хаялцуулжээ

1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн үеэр хайлж эвдэрсэн бугуйн цаг АНУ-д болсон дуудлага худалдаагаар 31,113 ам.доллароор зарагджээ.

Хөдөлмөр эрхлэлтийн хувиар дэлхийд тэргүүлэгч орнуудын жагсаалт

Саяхан Insider Monkey гэх хуудаснаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өгөгдөлд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн хувиар дэлхийд тэргүүлэгч 10 орныг жагсаажээ.

Массачусетсийн технологийн дээд сургуулийн оюутан оюун бодлоороо хайлт хийх төхөөрөмж бүтээжээ

Арнав Капурын зүгээс эл төхөөрөмжөө AlterEgo хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү төхөөрөмжийг зүүснээр хэрэглэгч нэг ч үг хэлэхгүйгээр технологитой харьцаж чадах юм.

Сахилга батын хороо К.Роналдугийн ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ

Саудын Арабын хөл бөмбөгийн холбооны /SAFF/ Сахилга батын хороо “Аль-Наср” багийн довтлогч Криштиану Роналдутай холбоотой дуулиант хэрэг явдлыг шалгаж эхэлжээ. Тэрбээр “Аль-Шабаб” клубын хөгжөөн дэмжигчдийн зүг дохио зангаагаар зохисгүй үйл хөдөлгөөн хийсэн тухай Asharq Al-Awsat сонинд бичсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18