Гэрлийн долгионоор ажилладаг чип бүтээжээ
2 сарын 26. 16:340

Америкийн Пенсильванийн их сургуулийн инженерүүд нарийн төвөгтэй математик тооцооллыг хийхдээ цахилгааны оронд гэрлийн долгион ашигладаг бичил чип бүтээжээ. Энэ талаарх шинжлэх ухааны өгүүлэл Nature Photonics сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Тэдний бүтээсэн цахиурын фотоник (SiPh) процессор нь энэ төрөлдөө анхных нь бөгөөд хиймэл оюун ухааны технологид ашигладаг мэдрэлийн эсийн сүлжээг зохион бүтээх, математикийн үндсэн үйлдэл болох вектор матрицын үржвэрийг гүйцэтгэх чадалтай ажээ.

Инженерүүд 150 нанометрийн хооронд хэлбэлзсэн, чипний хавтангийн жигд бус зузааныг ашиглан ийм үр дүнд хүрсэн байна. Энэ арга нь материал нэмэхгүйгээр тодорхой нэг бүтэц загвараар гэрлийн тархалтыг хянах боломжийг олгодог ажээ.

Эрдэмтдийн хэлснээр, ийм төхөөрөмж нь нарийн төвөгтэй тооцооллыг бараг гэрлийн хурдаар хийж чадах гэнэ. Түүнчлэн компьютерын санах ойд нууц мэдээллийг байршуулахыг шаарддаггүй, үүнийг параллел тооцооллоор хийдэг тул хакердуулахаас бараг бүрэн хамгаалагдсан бүтэцтэй.

"Таны мэдээлэлд нэвтрэхийн тулд огт байхгүй санах ойг хэн ч хакердаж чадахгүй" гэж чипийг бүтээхэд оролцсон эрдэмтдийн нэг болох Фируза Афлатуни ярилаа.


Эх сурвалж: Tech News /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10