2024/02/20: Тойм мэдээ
2 сарын 21. 10:370

Тайванийн компаниудын Хятадад хийх хөрөнгө оруулалт 40 хувиар буурчээ

Хятад, Тайванийн хоорондын хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр Тайванийн компаниудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд өмнөх оныхоос 40 орчим хувиар буурсан байна.

АНУ: Хагас дамжуулагчийн салбар дахь анхны томоохон хэмжээний татаасын гэрээг үзэглэжээ

АНУ-ын Худалдааны яам орон нутгийн цагаар 19-ний өдөр дотоодын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Global Foundries компанийн Нью-Йорк хотын Вермонт дахь үйлдвэрийн шинэ байгууламжид шинээр өргөтгөл барихад нь хөрөнгө оруулан, дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.5 тэрбум ам.доллар олгох урьдчилсан гэрээнд гарын үсэг зурснаа зарлав.

У.Ляйен Европын Комиссын даргад дахин өрсөлдөнө

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен намынхаа дэмжлэгийг авсныхаа дараа өөрийн хашиж буй албанд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ даваа гарагт мэдэгдэв.

Газын зурваст гал зогсоох тогтоолын төслүүдийг Аюулгүйн Зөвлөлд танилцуулжээ

Газын зурваст гал түр зогсоох боломж бүрдмэгц гал зогсоохыг дэмжинэ” гэсэн агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр АНУ өргөн барилаа.

Энэ онд байгалийн хийн олборлолт 2.8 хувиар нэмэгдэнэ

Түлшний эрэлт нэмэгдэж, үнэ буурч байгаатай холбоотойгоор энэ онд дэлхийн хийн олборлолтын хэмжээ өмнөх оныхоос 2.8 хувиар нэмэгдэж, 4.162 их наяд шоо метрт хүрэх төлөвтэй байгаа тухай Хий экспортлогч орнуудын чуулганы (GECF) жил тутмын тайланд дурджээ.

Астероидын гадаргууд ус байгааг анх удаа илрүүлжээ

Усны молекулууд анх удаа астероидын гадаргуугаас илэрсэн нь манай Нарны аймгийн үүслээс эхтэй эдгээр биет нь ердийн нэг хатаж хуурайшсан сансрын чулуулаг биш гэдгийг баталж байна.

Талийгаач Алексей Навалныйгийн эхнэр: ОХУ түүний цогцсыг нуусан

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Путиныг эсэргүүцэгч Алексей Навалныйг хорих ангид амьсгал хураасан тухай мэдээлсэн билээ. Холбогдох албаныхны мэдэгдсэнээр өнгөрөгч баасан гарагт талийгаач Навалный ээлжит салхилалтаа хийж байх үеэр гэнэт л бие нь муудан ухаан алдаж, хорих ангийн яаралтай тусламжийнхан ирэхэд аль хэдийн амьсгал хураасан байсан гэсэн юм.

Удирдлагын хяналтаасаа гарсан хиймэл дагуул хэдхэн хоногийн дараа дэлхий рүү унана

Энэ долоо хоногийн сүүлээр удирдлагын хяналтаасаа гарсан хиймэл дагуул сансарт 30 орчим жилийг өнгөрүүлсний дараа эх дэлхий рүүгээ унах гэж байгаа ажээ. Эл мэдээлэл олныг түгшээх болсон гол шалтгаан нь одоогоор шинжээчид хиймэл дагуулын яг хаана унахыг хэлж чадахгүй байгаа юм.

Хятадын Ардын Банк ипотекийн зээлийн хүүгээ бууруулж, 3.95 хувьд хүргэв

Мягмар гарагт Хятадын Ардын Банкнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар тэд ипотекийн зээлийн хүүг бууруулах болжээ. Улмаар мэдэгдлийн дагуу тэд ипотекийн хүүг нийт 25 суурь нэгжээр бууруулж байгаа юм. Ингэснээр тус улс дахь ипотекийн зээлийн хүү 3.95 хувь болж байгаа ажээ.

АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/

Мэргэжилтнүүд хийгээд тэрбумтнууд, саятнуудын зөвлөдгөөр зөвхөн дуртай зүйлээ л олж хийсэн цагт мөнгө аяндаа дагана гэдэг ч мэргэжил хийгээд карьер сонголтод багагүй нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол мэдээж цалин. Тэгвэл бид танд энэхүү цуврал мэдээллээрээ АНУ дахь хамгийн өндөр ажлын байруудыг муж тус бүрчлэн нэрлэснийг тайлбарын хамт хүргэе.

Хиймэл дагуулыг ашиглан нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулжээ

Цэвэр эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг эрэлхийлж буй эрдэмтэд нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах технологийг турших явцдаа томоохон амжилтад хүрчээ.

Оросын эсрэг 13 дахь багц хоригт Унгар улс нэгдэхгүй гэв

Оросын эсрэг авахаар зэхэж буй Европын Холбооны 13 дахь багц хориг арга хэмжээг Унгар улс буруу гэж үзсээр байгаа боловч хориг тавихгүй гэдгийг тус улсын Гадаад хэрэг, гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05