У.Ляйен Европын Комиссын даргад дахин өрсөлдөнө
2 сарын 20. 10:580

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен намынхаа дэмжлэгийг авсныхаа дараа өөрийн хашиж буй албанд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ даваа гарагт мэдэгдэв.

Би дахин нэр дэвших шийдвэрийг нухацтайгаар бодож тунгаасны эцэст гаргалаа. Христийн Ардчилсан холбоонд маш их талархаж байна” гэж У.Ляйен Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан холбооны удирдах зөвлөл ирэх зургаадугаар сард болох Европын сонгуульд У.Ляйенийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэснийг тус намын дарга Фридрих Мерц мэдэгджээ.

Маш хүнд хэцүү цаг үе тулгарсан өнгөрсөн таван жилийн хугацаанд Брюссельд гүйцэлдүүлсэн түүний үйл хэрэгт бид маш их талархаж байна” гэж тэрбээр хэлээд, коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямрал, эдийн засгийн уналтыг даван туулахад оруулсан түүний хувь нэмрийг сайшаажээ.

Европын консерватив намуудын нэгдсэн бүлэг болох Европын ардын нам ирэх сард Румын улсын Бухарест хотноо У.Ляйеныг Европын сонгуульд тэргүүний албанд нэр дэвшигчийн хувиар өрсөлдөх эсэх асуудлаар санал хураах юм.

Христийн Ардчилсан холбоо бол Европын Ардын намын бүлэг дэх хамгийн том намуудын нэг юм. ЕХ-ы шинэ комиссын даргыг ирэх зургаадугаар сард болох Европын сонгуулийн дараа сонгоно. Дүрмийн дагуу Европын сонгуульд хамгийн сайн оролцсон Европын ардын намаас тэргүүний албанд нэр дэвшигчийг дэвшүүлдэг. Европын Ардын нам нь өрсөлдөгч болох Социалист ба ардчилсан намуудын дэвшилтэт холбооноос илт давуу байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.

Европын сонгуулийн дараа Европын Комиссын даргын албанд нэр дэвшсэн хүн албан ёсоор албан тушаалдаа орохын тулд Европын парламентын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналыг авах ёстой.


Эх сурвалж: Politico /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47