NBA-ийн Бүх оддын тоглолтын дээд амжилтууд эвдэгдлээ
2 сарын 19. 18:200

АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (NBA) Бүх оддын тоглолтод Өрнөд бүсийнхэн Дорнод бүсийн багт 186:211-ээр хожигдлоо.

Индиана муж улсын Индианаполис хотод болсон энэ удаагийн тоглолтод Өрнөд бүсийн багийн төвийн тоглогч Карл-Энтони Таунс 50 оноо авснаар хамгийн олон оноо авсан тоглогч боллоо. Тус багийн довтлогч Леброн Жэймс 8 оноо авчээ. Дорнод бүсийн багаас холбогч Дэмиан Лиллард (39) хамгийн олон оноо авсан ба тэрбээр хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ. Цэнгэлдэх хүрээлэнд цугласан хөгжөөн дэмжигчид NBA-ийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шагнал гардуулах үеэр шүгэлдэцгээж байв.

Энэ удаагийн тоглолт мөн түүхэн дэх хамгийн олон оноо авсан тоглолт боллоо. Багуудын онооны нийлбэр дүн 397 болж, 2017 онд тогтоосон өмнөх дээд амжилтыг /374 оноо, Өрнөдийнхөн Дорнод бүсийн багийг 192:182-оор буулган авч байв/ эвдсэн байна. Түүнчлэн NBA-ийн бүх оддын тоглолтод нэг баг 200 онооны босгыг давсан түүхэн дэх анхны тоглолт болжээ.

Бүх оддын тоглолтод оролцох сагсан бөмбөгчдийг хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид, тоглогчид, дасгалжуулагчдын санал хураалтаар сонгожээ. Тус тоглолтыг 1951 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд 73 дахь удаагаа зохион байгуулагдлаа.


Эх сурвалж: NBA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35