“Супер Боул-2024” үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоожээ
2 сарын 14. 17:380

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Супер Боул” тэмцээнийг АНУ-д дунджаар 123.4 сая үзэгч үзсэнээр 1969 онд хүн төрөлхтөн Саран дээр анх хөл тавьснаас хойших хамгийн олон хүн үзсэн нэвтрүүлэг болжээ.

Америкийн телевизийн урьдчилсан рейтингээр өнгөрсөн ням гарагт болсон уг тоглолт “Аполло-11” хөлгийн түүхэн буултыг үзүүлсэн шууд нэвтрүүлгийн дараа бичигдэж байна. Эл түүхэн үйл явдлыг 125-150 сая хүн үзсэн гэсэн тооцоо бий.

Энэ оны аваргыг шалгаруулах шувтаргын тоглолтод “Канзас-Сити Чифс” баг нэмэлт цагт “Сан-Франциско 49ерс” багийг 25:22-оор буулган авчээ.

Дуучин Тэйлор Свифт найз залуу Трэвис Келсийг үзэхээр ирсэн нь үзэгчдийн тоог өсгөсөн байж магадгүй юм. Тоглолт болохоос өмнө Т.Свифт Японоос буцаж ирэх эсэх талаар олон таамаг яриа гараад байлаа.

Variety сэтгүүлд мэдээлснээр, Т.Свифт үзэгчдийн тоонд хэр нөлөөлсөн талаар маргаан гараад байгаа боловч тэмцээнийг үзэгчдийн 20 хувь нь дуучныг Т.Келстэй үерхэж байгаа учраас багийг нь дэмжиж байсан гэж судалгааны “Numerator” компани санал асуулгад үндэслэн дүгнэжээ.

Энэ жилийн тэмцээнийг үзсэн 123.4 сая үзэгчийн 112 сая нь CBS телевизээр тоглолтыг үзсэн бол үлдсэн хэсэг нь Paramount+, Nickelodeon, Univision, CBS Sports болон NFL дижитал сувгуудаар үзэж сонирхсон байна.

Nielsen фирмийн мэдээллээр тоглолтын аль нэг хэсгийг 202.4 сая хүн үзсэн нь дээд амжилт болжээ. Тус фирм энэ жилийн тоо баримтыг гаргахдаа гэрээсээ өөр газар, тухайлбал, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл цэнгээний газарт үзэж байгаа хүмүүсийг тоолох байдлаар арга барилаа өөрчилсөн нь үзэгчдийн тоо нэмэгдэхэд мөн нөлөөлсөн байх магадлалтай.

Өнгөрсөн жил “Чифс” болон “Филадельфи Иглз” багуудын тоглолтыг 115.1 сая үзэгч үзсэн байна.

Чифсүүд энэ удаа аваргын цолоо хамгаалснаас гадна тоглолтын завсарлагын үеэр R&B дуучин Ашер үзүүлбэрээ толилуулсан нь үзэгчдийн анхаарлыг татсан гол үйл явдлуудын нэг байлаа.

Түүнтэй хамт Алиша Киз, H.E.R., Will.i.am, Лил Жон, Лудакрис, Жермейн Дюпри нар мөн уран бүтээлээ толилуулсан юм.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01