Эрчим хүчний хязгааргүй эх үүсвэрийг ашиглахад дахин нэг алхам ойртлоо
2 сарын 9. 12:440

Английн Оксфорд хотын эрдэмтэд, инженерүүд халуун цөмийн урвалаар цэвэр эрчим хүч гаргах чиглэлд томоохон дэвшил гаргаснаа өчигдөр зарлалаа.

Тодруулбал, JET (Joint European Torus) буюу токамак гэдэг цагираг хэлбэртэй аварга том машиныг ашиглан ердөө 0.2 миллиграмм түлшээр 69 мегажоулийн эрчим хүчийг таван секундийн турш гаргаж, дээд амжилт тогтоожээ. Өмнө нь 2022 онд 59 мегажоулийн эрчим хүчийг гарган авч байсан юм.

Халуун цөмийн синтез нь нар болон бусад оддыг гэрэлтүүлж байдаг эрчим хүчний эх үүсвэр юм. Энэхүү нарийн төвөгтэй процессийг дэлхий дээр явуулахын тулд олон арван жилийн турш ажиллаж байгаа бөгөөд амжилттай болсон тохиолдолд маш бага түлшээр, дэлхийн дулааралд нөлөөлж буй нүүрстөрөгчийг ялгаруулахгүйгээр асар их хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой болно.

Ирээдүйд халуун цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах устөрөгчийн хэлбэрүүд болох дейтерий ба тритийг токамак руу хийсэн байна. Токамак бол плазмыг тогтоон барьж байдаг асар хүчтэй соронзон бүхий тулгуур юм.

Халуун цөмийн эрчим хүч үйлдвэрлэхийн тулд төхөөрөмжийн температурыг Цельсийн 150 сая градус хүртэл халаасан нь Нарны цөмийнхөөс даруй 10 дахин илүү халуун юм. Ийм өндөр хэмийн халуун нь дейтерий, тритий хоёрыг хамтад нь хайлуулж гелийг үүсгэдэг бөгөөд энэ нь эргээд асар их хэмжээний дулаан ялгаруулдаг ажээ.


Эх сурвалж: The Guardian /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35