Газын зурвасыг орхин гарахыг ХАМАС-ын удирдагчдад санал болгожээ
1 сарын 23. 15:150

Гал зогсоох шинэ гэрээний хүрээнд Газын зурвасыг орхин гарах саналыг Израилын тал Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний удирдагчдад тавьсан тухай CNN суваг албаны хоёр хүний ярьснаас эш татан мэдээлжээ.

Уг санал нь ХАМАС-ын удирдагчдад Газын зурвасаас аюулгүй гарах боломжийг олгох боловч “бүс нутагт тогтоосон ХАМАС-ын хяналтыг сулруулж", гадаадад тэднийг хянах боломжийг Израилын эрх баригчдад олгоно.

Дөрвөн сар үргэлжилсэн мөргөлдөөний явцад Израилын тал Газын зурваст ХАМАС бүлэглэлийн нэг ч өндөр албан тушаалтныг олзолж эсвэл хөнөөж чадаагүй гэдгийг CNN суваг дурджээ. Тус сувгаар мэдээлснээр, ХАМАС-ын удирдагчид Катар, Ливан зэрэг улсуудын нутаг дэвсгэрт байгаа аж.

Дээрх саналыг сүүлийн долоо хоногт хоёр удаа хэлэлцсэн боловч ХАМАС-ынхан ийм нөхцөлийг зөвшөөрөх магадлал бага юм.

Үүний сацуу АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жонатан Фейнер, Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Израилын эрх баригчдыг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахад бус ХАМАС-ын удирдлагын эсрэг чиглэсэн тэмцэлд анхаарлаа хандуулахыг хүсэж байгааг мэдэгдсэн байна. Газын зурвас дахь байлдааны ажиллагааны эрчмийг Израилын тал сулруулах цаг нэгэнт болсон гэж Вашингтон үзэж байгаа бөгөөд эл асуудлыг Израилын эрх баригчидтай хэлэлцэж байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35