Улаан тэнгисээр дайран өнгөрч буй хөлөг онгоцны дайны эрсдэлийн даатгалын хураамж 10 дахин өсжээ
1 сарын 19. 3:510

Далайн худалдааны томоохон зам болох Улаан тэнгисийг тойрсон цэргийн хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр түүгээр өнгөрч буй хөлөг онгоцнуудын дайны эрсдэлийн даатгалын хураамж хэдхэн долоо хоногийн дотор арав дахин нэмэгдсэн гэж Bloomberg News агентлаг мэдээлэв.

Bloomberg News агентлаг нэрээ нууцалсан олон эх сурвалжаас иш татан, даатгалын компаниуд өдгөө Улаан тэнгисээр дамжин өнгөрөх хөлөг онгоцны үнийн дүнгийн 0.75-1.0 хувьтай тэнцэх хэмжээний дайны эрсдэлийн даатгалын хураамж авч байгаа нь хэдхэн долоо хоногийн өмнөхөөс 10 дахин өссөн үзүүлэлт болохыг онцолжээ.

Reuters агентлаг ч мөн эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, дайны эрсдэлийн даатгал өнгөрсөн долоо хоногт л гэхэд хөлөг онгоцны үнийн дүнгийн 0.7 хувьтай тэнцэж байсан бол энэ долоо хоног гарсаар ойролцоогоор 1 хувь болж өссөнөөс гадна цаашид ч өсөх хандлага үргэлжлэх төлөвтэй байгааг дурдсан байна.

Үүгээр ч зогсохгүй дайны эрсдэлийн даатгалын хүчин төгөлдөр хугацаа энэ сарын эхэн үе хүртэл долоо хоног байсан бол өдгөө 24 цаг болж богиносоод байгаа аж.

Эдгээр шалтгаануудын улмаас хөлөг онгоцны эзэд болон түрээсийн компаниуд даатгалын хураамж болон Суэцийн сувгаар дамжин өнгөрөх хураамжийг эрс нэмэгдүүлсэн зардлаар Улаан тэнгисийг ашиглах уу, эсвэл Африкийн Найдварын хошуугаар тойрч явах уу гэсэн сонголтын өмнө тулгарах болжээ.

Хэрэг явдлыг эргэн сануулахад Йемен дэх Ираныг дэмжигч хусит босогчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Израильтай дайтаж байгаа Хамас бүлэглэлийг дэмжих нэрийдлээр Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу дайрч, хохирол учруулсаар байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35