Японд газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулан түр оршин суух байр барьж эхэлжээ
1 сарын 12. 16:100

Японы төв нутагт шинэ оны эхний өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас гэр орон нь нурж сүйдсэн хүмүүст зориулан түр орон сууц барьж эхэллээ.

Ишикава мужийн засаг захиргаа 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд хүчтэй нэрвэгдсэн хоёр хот болох Важима, Сүзүд дөрвөн байршилд 115 түр орон сууц барьж байгаа бөгөөд нэг сарын дотор барьж дуусгахаар зорьж байна. Тус бүс нутгийн замууд ихээхэн эвдэрсний улмаас Япон тэнгисийн эрэг дээрх тус мужид 2500 орчим хүн гацсан хэвээр байна. Баасан гаргийн өглөөний байдлаар гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 215 -д хүрчээ.

Тэдгээр 215 хүний 10 нь байгалийн гамшигт шууд өртөн амиа алдаагүй, харин эрүүл мэндийн асуудлаас болж нас барсан бөгөөд зарим тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтээс үүдэлтэй стресстэй холбоотой байсан гэж мужийн засаг захиргаанаас мэдээлсэн байна. Пүрэв гаргийн байдлаар 37 хүн сураггүй хэвээр байгаа аж. Харин нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 24 038 болсон байна.

Орон нутгийн засаг захиргаа гамшгийн үед тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг хоёр жил хүртэлх хугацаагаар эсвэл өөр оршин суух байртай болох хүртэл нь түр байраар үнэ төлбөргүй хангадаг. Түр орон сууц нь ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, гал тогооны өрөө бүхий угсармал эсвэл модон нэг давхар байшин юм. Мужийн эрх баригчид мөн ирэх даваа гарагт Ното, Анамизү хотуудад нийт 60 түр байшин барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47