ДЭМБ: “COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо нэмэгдлээ
1 сарын 12. 11:211

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 12 дугаар сард “COVID-19” халдварын улмаас 10 мянга орчим хүн нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.

Тодруулбал, өнгөрсөн сард дэлхийн 50 орчим оронд, тэр дундаа Европ, Америкт уг халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 42 хувиар өссөн байна. Мөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 11 дүгээр сарынхтай харьцуулахад 62 хувиар өсжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, хэдийгээр сард 10 мянган хүн нас барж байгаа нь цар тахлын оргил үетэй харьцуулахад хамаагүй бага байгаа боловч урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын ийм түвшнийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэж хэлсэн байна. “COVID-19”-ийн шинэ “JN.1” хувилбар нь дэлхий даяар хамгийн их бүртгэгдсэн коронавирусний хувилбар болоод байгаа үед дээрх үзүүлэлт гарчээ.

Бусад орнуудад халдварын тохиолдол мөн адил нэмэгдэж байгаа боловч мэдээлэхгүй байгаа нь “тодорхой” байна гэж Т.Гебрейесус нэмж хэлээд, Засгийн газруудад хяналт тандалтаа үргэлжлүүлж, эмчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэхийг уриалжээ. Мөн вакцин хийлгэж, шинжилгээнд хамрагдаж, шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүж, хөл хөдөлгөөн ихтэй орчны агааржуулалтыг сайжруулахыг уриалсаар байна.

Коронавирусээс гадна томуу, риновирүс, уушгины хатгалгааны улмаас дэлхий даяар амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове онцолжээ. ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан боломжтой тохиолдолд хүмүүсийг вакцинд хамруулж, амны хаалт зүүхийг зөвлөж байна. Вакцинууд таныг халдвар авахаас сэргийлж чадахгүй байж болох ч эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулдаг гэж тэрбээр хэллээ. Хятадын Ухань хотод коронавирусний анхны тохиолдол илэрснээс хойш гурван жилийн дараа буюу 2023 оны тавдугаар сард ДЭМБ уг халдвартай холбоотой онцгой байдлыг цуцалсан билээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.190.179
   /
1 сарын 15. 4:31

Манайд ч энэ ковидын өвчлөл байгаа бололтой шүү. Зарим тохиолдолд үнэр мэдрэхээ болих явдал байна шүү.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35