Шүүхийн шинэчлэлийн хуулийг Израилын Дээд шүүх хүчингүй болгожээ
1 сарын 2. 15:520

Шүүхийн эрх мэдлийг ихээхэн хумих зорилготой шүүхийн шинэчлэлийн тухай хуулийг Израилын Дээд шүүх Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Уг хуулийг Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн Засгийн газар өргөн барьж, парламент баталсан юм.

Израилын нийгэмд хурц зөрчилдөөн үүсгээд байсан шүүхийн шинэчлэлийн асуудал 10 дугаар сарын 7-ны өдрийн ХАМАС бүлэглэлийн халдлагын дараа “бүдэгрээд” байсан билээ. Шүүгчдийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй гэж үзвэл Үндсэн хуулийн хямрал үүсэж болзошгүй байна.

Шинээр баталсан хуульд зааснаар, "үндэслэлгүй" гэж үзэж буй аливаа хуулийг хүчингүй болгох эрхийг шүүхэд олгохгүй юм.

Ардчилсан замаар сонгогдсон Кнессетийн (парламентын) гишүүдийн олонхын шийдвэрийг ийм замаар сонгогдоогүй шүүгчид хүчингүй болгох ёсгүй гэж шинэчлэлийг дэмжигчид үзсэн байна. Харин шүүмжлэгчдийн хувьд, шүүхийн энэ эрх мэдэл нь Израилын либерал ардчиллыг дарангуйллын засаглал болгон доройтуулахаас сэргийлэх чухал хяналтын бөгөөд тэнцвэржүүлэлтийн механизм гэж үзжээ.

Хэрэв эл хууль хүчин төгөлдөр болбол "ардчилсан улс болох Израилын төрийн үндсэн шинж чанарт урьд өмнө байгаагүй хүнд хохирол учруулна" гэж Дээд шүүхийн мэдэгдэлд дурдсан байна.

Дээд шүүхийн 15 шүүгчээс найм нь уг хуулийг хүчингүй болгохыг дэмжиж, долоо нь эсэргүүцжээ.

Шийдвэр гарсны дараахан Б.Нетаньяхугийн засгийн газрын Хууль зүйн сайд Ярив Левин "Ардчилсан улсын төрийн гурван өндөрлөгт тэнцвэртэй хуваарилагддаг бүх эрх мэдлийг шүүгчид өөрсдийн гарт авч байна" гэж Telegram хуудсандаа бичсэн байна.

Нийгмийг хагаралдуулж буй энэ асуудлаарх шүүхийн шийдвэрийг дайн байлдааны үеэр олон нийтэд мэдэгдэх нь цаг үеэ олоогүй явдал гэж зарим улстөрч, тэр дундаа Ярив Левин өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэвч уг хэргийг хянан хэлэлцэж буй хэд хэдэн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нэгдүгээр сард дуусгавар болох тул Дээд шүүх шийдвэрийг зарлахаас аргагүйд хүрчээ.

Б.Нетаньяхугийн шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал олон сар үргэлжилж, зарим үед бүх нийтийн ажил хаялт хэлбэрээр өрнөж байсан билээ. Жагсаалыг Израилын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн ажиллагаа болсон гэж зохион байгуулагчид мэдэгдэж байв.

Цэргийн нөөц олон зуун хүн, тэдний дотор Агаарын цэргийн хүчний нисгэгчид эсэргүүцлээ илэрхийлж, цэргийн албанаас татгалзаж байлаа. Тиймээс уг шинэчлэл болон түүнээс үүдэлтэй нийгмийн хуваагдал Израилын Батлан хамгаалах армийн (IDF) байлдааны бэлэн байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн юм.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35