ОХУ: Бодлогын хүүгээ 1 пунктээр нэмэгдүүлж 16 хувьд хүргэжээ
2023, 12 сарын 17. 10:540

ОХУ-ын Төв банк орон нутгийн цагаар 15-ны өдөр жилийн 15 хувь байсан бодлогын хүүгээ 16 хувь болгон өсгөж буйгаа зарлав.

Төв банкны зүгээс “Эдийн засагт үзүүлж буй инфляцын дарамт өндөр хэвээр байна” хэмээн мэдэгдээд инфляц хурдацтай нэмэгдэж буй энэ үед хариу үйлдэл үзүүлэх зорилгоор ийнхүү хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэжээ.

Тус улсын хувьд бодлогын хүүгээ өнгөрөгч долдугаар сараас хойш буюу таван сар дараалан нийт 8.5 пунктээр нэмэгдүүлээд байгаа юм.

Энэ оны эцэс гэхэд жилийн инфляцын түвшин 7.0-7.5 хувьд дөхөж, энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт 3 хувиас давснаар өнгөрөгч 10-р сард гаргасан таамаглалаас давна хэмээн Оросын Төв банк онцолжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнөх өдөр нь хэвлэлийн бага хурал хийх үеэрээ инфляц оны эцэс гэхэд найман хувьд хүрч болзошгүйг дурджээ.

Инфляцын дарамт өндөр байгаа нөхцөлд баримталж буй одоогийн мөнгөний бодлогын ачаар ирэх онд инфляц 4 хувь руу бууж магадгүй гэж Төв банкны зүгээс таамагласан байна.

Гэсэн хэдий ч Оросын шинжээчид тус улсын инфляцын түвшин ирэх онд 8.5 хувьд хүрч магадгүй, хэрэв инфляци ирэх хоёр сарын хугацаанд буурахгүй бол суурь хүүг цаашид 17 хувь хүртэл өсгөх боломжтой гэж таамагласан талаар RBC орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дурджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01