Ж.Байден Украины Ерөнхийлөгчийг Цагаан ордонд урьжээ
2023, 12 сарын 11. 10:480

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзахаар мягмар гарагт түүнийг Цагаан ордонд урьжээ. Талууд Оросын эсрэг үргэлжилж буй дайны талаар, мөн Украины батлан ​​хамгаалах хүчин чармайлтыг АНУ үргэлжлүүлэн дэмжихийн “амин чухал ач холбогдлыг” хэлэлцэнэ.

Цагаан ордноос ням гарагт мэдэгдсэнээр, Украинд тулгамдаж буй “яаралтай хэрэгцээ”-ний талаар хэлэлцэх ажээ. Цагаан ордон Украин, Израилд цэргийн тусламж үзүүлэх талаар Конгресстэй тохиролцохыг эрмэлзэж байгаа энэ үед энэхүү уулзалт болох гэж байна.

Украины удирдагч ажлын айлчлал хийхээр даваа гарагт Вашингтонд хүрэлцэн ирэх бөгөөд Ж.Байдентай “цуврал уулзалт, хэлэлцүүлэг” хийнэ гэж В.Зеленськийн ажлын алба ням гарагт Telegram хуудсаараа мэдэгджээ.

В.Зеленськийг мөн орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөөний 9 цагт Капитолын танхимд АНУ-ын сенатчдад хандан үг хэлэхийг урьсан гэж Сенатын танхимын төлөөлөгч ням гарагт мэдээлсэн байна. В.Зеленський, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон нарын уулзалт мягмар гарагт мөн Капитолд болно гэж М.Жонсоны хэвлэлийн төлөөлөгч Раж Шах Reuters агентлагт цахим шуудангаар мэдээлжээ.

В.Зеленсвкийн ажлын албанаас мэдээлснээр, айлчлалын үеэр АНУ, Украины батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем үйлдвэрлэх хамтарсан төслүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.


Эх сурвалж: The Reuters/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35