Зах зээлийн үнэлгээгээрээ Intel-ийг даваад буй SpaceX олон нийтэд нээлттэй компани болох уу?
2023, 12 сарын 9. 1:080

Илон Маскийн тэргүүлдэг, сансрын нислэгийн зардлыг бууруулж, хүн төрөлхтөнийг ангараг гарагт аялуулах томоохон зорилготой АНУ-ын SpaceХ компани өнгөрсөн зун 150 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол өдгөө уг үнэлгээ нь 16 гаруй хувиар өсөөд байгаа аж.

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн тэргүүлдэг SpaceX компани 500-750 сая ам.долларын үнэ бүхий хувьцааны тендерийн саналыг хэлэлцэж эхэлсэн талаар Bloomberg News агентлаг 7-ны өдөр мэдээлэв. Хувьцааны тендерийн саналд тус компанийн үнэлгээ 175 тэрбум ам.доллароос даваад байгаа ба нэгж хувьцааг ойролцоогоор 95 ам.доллароор үнэлэхээр хэлэлцэж байгаа гэнэ. Тендерийн саналын нөхцөл, хэмжээ зах зээлийн эрэлтээс хамаарч өөрчлөгдөж магадгүй гэж Bloomberg агентлаг онцолжээ.

SpaceX компани нь одоогоор хөрөнгийн зах зээлд бүртгэлгүй хэдий ч компанийн үнэ цэн нь аль хэдийн олон нийтэд нээлттэй томоохон компанийн түвшинд хүрээд байгаа нь анхаарал татаж буй юм. Одоогоор хэлэлцэж байгаа компанийн үнэлгээгээр тооцвол SpaceХ нь ойролцоогоор 174 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Intel компанийг ардаа орхин, дэлхийн 60 дахь том компани болох аж. Түүнчлэн тус компани нь харилцаа холбооны T-Mobile (179 тэрбум ам.доллар) болон спорт хувцасны Nike (177 тэрбум ам.доллар) компаниудын үнэлгээтэй ойролцоо байгаа юм.

SpaceX нь арилжааны зорилгоор сансарт пуужин хөөргөхөөс гадна “Starlink" хиймэл дагуулын интернет үйлчилгээ зэрэг хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлдэг ба салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг компани болж чадсан юм. Хувь хүн, хувийн хэвшлийн компаниуд төдийгүй АНУ-ын Сансар судлалын агентлаг болох НАСА болон бусад төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу сансарт өөрсдийн хөгжүүлж буй пуужинг хөөргөсөөр байгаа билээ.

Bloomberg агентлагийн таамаглаж буйгаар дээр дурдсан төслүүдээрээ дамжуулан тус компани нь энэ онд ойролцоогоор 9 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцоолжээ. Харин ирэх онд энэ хэмжээ 15 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн SpaceX компанийн зүгээс ирэх оны сүүлчээр “Starlink” төслийг олон нийтэд санал болгох (IPO) талаар ярилцаж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47