АНУ-д Chipotle түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан руу аягатай халуун хоолоо шидсэн эмэгтэй 1 сарын хорих ял, 2 сар түргэн хоолны газарт ажиллах ял сонсжээ.
Розмари Хэйн гэх эмэгтэйн хувьд өнгөрөгч есдүгээр сарын 5-ы өдөр тус түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан Эмили Рассель руу ойрын зайнаас халуун хоолоо шидсэн юм. Улмаар түүний эл үйлдлийг бичлэг болгон буулгаж, цахим орчинд нийтэлснээр ихээхэн шуугиан дэгдээгээд амжжээ.
Тийнхүү 39 настай Розмари Хэйнд Охайо мужийн Парма хотын шүүхээс хоёр сонголт өгсөн нь 90 хоног хоригдох ял эсхүл 30 хоног хоригдож, 2 сар түргэн хоолны газарт ажиллах ял байсан гэнэ.
CNN сувгаас мэдээлснээр шүүгч түүнд хоёр сонголт өгөхдөө, “Та түүний оронд өөрийгөө тавьж, хоёр сарын турш түргэн хоолны газар ажиллаж, хүмүүстэй хэрхэн харьцахыг суралцмаар байна уу? Эсхүл хорих ангид баймаар байна уу?” хэмээн асуужээ. Улмаар Розмари Хэйн, “Би түүний оронд өөрийгөө тавьж үзмээр байна” гэж хариулсан байна.
Эх сурвалж: CNN
MUiin shuuh iim hurdan.shudarga ajilladag boloisoi.NAM.Darga setertei hund huuli n guuli boldog