Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
2023, 12 сарын 6. 7:190

АНУ-ын Alaska Airlines авиа компани өөрийн өрсөлдөгч Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ.

Wall Street Journal болон Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийн 900 сая ам.долларын өрийг оролцуулаад, нэгж хувьцаанд 18 ам.доллар бэлнээр төлж худалдан авахаар болсноо мэдэгдэв.

Энэхүү нэгдэх үйл явц 12-18 сарын хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тус хоёр компани нэгдсэнийхээ дараа ч өөрсдийн брэндинг болон нэршил зэргээ үргэлжлүүлэн бизнесийн үйл ажиллагаандаа ашигласаар байх болно гэдгээ мөн онцолсон байна.

Холбогдох байгууллагууд энэхүү худалдан авалтыг баталж, эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд Alaska Airlines-ийн нисэх онгоцны парк 300-аас 365 болж нэмэгдэх аж. Түүнчлэн дотоодын нислэгээс гадна Ази, Австрали, Номхон далайн өмнөд хэсэгт хийх олон улсын 29 гол чиглэл зэргийг оролцуулаад нийт 138 чиглэлд нислэг үйлддэг болох гэнэ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49