Amazon компани Microsoft, Google-ийн араас хиймэл оюун ухаанд суурилсан чатботын салбарт хөл тавьжээ
2023, 11 сарын 30. 6:190

Цахим худалдааны салбартаа дэлхийд тэргүүлэгч Аmazon компани өөрийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан “Q" чатботоо танилцууллаа. Ийнхүү Мicrosoft болон Google компаниудын араас энэхүү салбарт хөл тавьснаар хиймэл оюун ухааны технологийн зах зээлд гурван томоохон компанийн ширүүхэн тулаан өрнөх төлөвтэй байна.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Amazon-ийн үүлэн технологийн салбарын Amazon Web Services (AWS) компани нь Невада мужийн Лас Вегас хотноо жил бүр зохион байгуулагддаг "AWS ReInvent" үүлэн технологийн хөгжлийн талаарх бага хурлын үеэр корпораци, албан байгууллагуудын үйл ажиллагаанд чиглэсэн хиймэл оюун ухаанд суурилсан “Q” чатботыг танилцуулсан болохыг онцлов.

Тус чатбот нь олон нийтэд гэхээсээ илүү корпораци, албан байгууллагын үйл ажиллагаанд чиглэсэн гэдгээрээ Google болон Microsoft компаниудын хөгжүүлж буй чатботуудаас ялгаатай аж. Тодруулбал “Q” чатбот нь баримт бичгийг нэгтгэн дүгнэх, ажилчид хоорондоо мессенжерээр харилцах зэрэг аливаа байгууллагын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг хялбаршуулах замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан туслахын үүргийг гүйцэтгэх гэнэ.

AWS компанийн гүйцэтгэх захирал Адам Селипски "Энэ чатбот нь эх кодыг автоматаар өөрчилж, хөгжүүлэгчдийн хийх ажлыг хөнгөвчлөхөөс гадна “MS 365” зэрэг бусад 40 гаруй компанийн хөгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний системд холбогдох боломжтой" гэж тайлбарлав. Тэрчлэн уг чатбот нь зөвхөн дуудлагын төвийн операторууд болон хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч компаниудын менежерүүдэд зориулагдсан технологи биш бөгөөд мэдээллийг боловсруулах замаар компанийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх чухал үүрэгтэй хэмээн тэрээр нэмж тайлбарласан байна.

Google болон Microsoft компаниуд нь өнгөрөгч 8-р сард болон энэ сарын эхээр хиймэл оюун ухаанд суурилсан “Duet AI” болон “MS365 Co-Pilot” зэрэг чатботуудаа танилцуулснаар хиймэл оюун ухаанд суурилсан чатботын зах зээлд хөл тавьсан билээ.

Харин Amazon компани энэхүү эгнээнд нэгдснээр Microsoft болон Google зэрэг дэлхийн шилдэг гурван үүлэн технологийн компанийн хооронд хиймэл оюун ухаанд суурилсан чатботын өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна. Одоогоор Amazon компани дэлхийн үүлэн технологийн зах зээлийн 40 орчим хувийг эзэлж байгаа бол Microsoft болон Google 20 болон 10 хувийг тус тус эзэлдэг аж.

Уг үзүүлэлтээс харахад Amazon компанийн хувьд үүлэн технологийн зах зээлд эн зэрэгцэх өрсөлдөгчгүй хэдий ч хиймэл оюун ухаанд суурилсан чатботын эхний шатны өрсөлдөөнд бага зэрэг хожимджээ. Гэвч саяхан OpenAI компанийн өрсөлдөгч болох Antropic компанид 4 тэрбум ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт хийж, энэхүү салбар дахь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх оролдлогыг хийсэн байна.

Энгийн хэрэгцээний чатботуудыг анхлан хөгжүүлсэн Microsoft, Google-ээс ялгаатай нь Amazon компани албан байгууллага, корпорацийн хэрэгцээнд зориулсан чатботыг хөгжүүлснээр зах зээлд өрсөлдөхүйц байдлаа хадгалах стратегийг барьж буй гэнэ. Энэ ч утгаараа тэд өрсөлдөгчдөөсөө доогуур үнэ тогтоосон байна. “Q” чатбот сарын 20 ам.долларын үнэтэй байгаа нь Microsoft болон Google-ээс хямд байгаа юм. (сарын 30 ам.доллар)

Microsoft компани нь ChatGPT технологийг танилцуулан дэлхий даяар хиймэл оюун ухааны галзуурлыг өдөөсөн OpenAI компанид 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр маш хүчирхэг хамтралыг бий болгож чадсан билээ. Түүнчлэн тус компани өнгөрөгч 15-ны өдөр зохион байгуулагдсан “Ignite 2023” бага хурлын үеэр “Mya 100” болон “Cobalt 100” зэрэг хиймэл оюун ухааны технологид ашиглах зориулалт бүхий чипүүдийг танилцуулсан байна. Microsoft компани нь хагас дамжуулагчийн хувьд NVIDIA-аас хэт өндөр хамааралтай байдлаа бууруулж, хиймэл оюун ухааны технологид ашиглагдах хагас дамжуулагчийг өөрсдөө хөгжүүлж, бүтээх нь тэдний томоохон зорилго болоод байгаа аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35