Иран улсын Гадаад хэргийн сайд Олон улсын Эрүүгийн шүүхээс Газын зурвас дахь Израилийн түрэмгийллийг зогсоохыг хүсжээ
2023, 11 сарын 28. 21:400

Мягмар гарагт Иран улсын Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан Олон улсын Эрүүгийн шүүхээс Газын зурвас дахь Израилийн түрэмгийллийг зогсоохыг хүсжээ. Энэ талаар тэрээр Олон улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч, ерөнхий прокурор нарт хаягласан захидалдаа өгүүлсэн байна.

Үйл явдлын хүрээнд Ираны Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр, “Иран улсын Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан Олон улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч хийгээд ерөнхий прокурорт захидал илгээж, Газын зурваст сүүлийн үед гарч буй гэмт хэргийн сонсголыг түргэвчлэх шаардлагатайг онцолсон.

Газын зурвас дахь бөмбөгдөлт хийгээд Израилийн эзлэн түрэмгийлэл бол цэвэр дайны гэмт хэрэг. Үүнээс үүдэн 14,000 гаруй жирийн иргэн амиа алдаж, 32,000 орчим хүн шархадсан.

Тиймээс үүнийг геноцидын шинжтэй үйлдэлд тооцож, хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг гэж үзэх ёстой” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35