Австрали улс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглоно
2023, 11 сарын 28. 10:580

Мягмар гарагт BBC агентлагаас мэдээлснээр Австрали улс насанд хүрээгүй хүүхдүүдийг никотинд донтохоос сэргийлэхийн тулд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглох болжээ.

Улмаар хоригоос гадна тэд Австрали улсын нутаг дэвсгэрт нэг удаагийн электрон тамхи үйлдвэрлэх, тэдгээрийн хэрэглээг сурталчлах, дотоодын зах зээлд нийлүүлэхийг зогсоох тухай хуулийг ч батлах гэнэ.

Австралийн эрүүл мэндийн яамны үзэж байгаагаар электрон тамхийг анх зах зээлд нэвтрүүлэхэд үүнийг утаат тамхинаас гарахад туслах төхөөрөмж хэмээн танилцуулж байсан ч уг тамхинаас болж никотины хамааралтай бүхэл бүтэн нэг үе бий болоод байна гэсэн юм.

Австрали улсын хувьд 2021 оноос хойш эмчийн бичиггүйгээр электрон тамхи худалдахыг хориглосон ч энэ хориг нь тийм ч үр дүнтэй байгаагүйгээс үүдэн тэд ийн шийдвэрлэх болсон байна.

Тиймээс хоригийг ирэх нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжүүлэх болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43