Дивали буюу гэрлийн наадмын дараагаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой арван хотын гурав нь Энэтхэг улсад бүртгэгдэв
2023, 11 сарын 13. 17:020

Өчигдөр буюу ням гарагт Энэтхэг улс төдийгүй олон улсад суугаа хинду шашинтнууд Дивали буюу гэрлийн наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэгвэл даваа гарагт дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой арван хотын гурав нь Энэтхэг улсад бүртгэгджээ.

Үүний шалтгаан нь хүмүүс Дивали баярыг тэмдэглэхдээ салют буудуулдгаас зарим хотын агаарын чанар эрс муудсан байна. Улмаар Энэтхэгийн Нью Дели хотын агаарын чанарын индекс даваа гарагт 680 буюу “хортой” гэсэн үзүүлэлттэй гарсан бол Колката хотын агаарын чанарын индекс 196, Мумбай хотын агаарын чанарын индекс 163 гэсэн үзүүлэлттэй гарч, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэг, дөрөв, наймдугаар байрт тус, тус бичигджээ.

Ройтерс агентлагаас мэдээлснээр агаарын чанарын индекс 400-500 гэсэн үзүүлэлтэд хүрвээс эрүүл хүмүүсийн биед ч аюул заналхийлж байдаг билээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01