Жо Байден: Бид Хятадыг цахилгаан автомашины зах зээлд ноёрхохыг хүлээн зөвшөөрөхгүй
2023, 11 сарын 13. 3:470

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятадыг дэлхийн цахилгаан автомашины зах зээлд ноёрхохыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орон нутгийн цагаар 9-ний өдөр Иллинойс мужийн Белведер хотод болсон автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан арга хэмжээн дээр ерөнхийлөгч Байден үг хэлэх үеэрээ “Хятад улс шударга бус худалдааны аргаар цахилгаан автомашины зах зээлд ноёрхлоо тогтоохоор шийдсэн. Би тэднийг ийм зүйл хийхийг хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч Байденыг тангараг өргөснөөс хойш АНУ-ын өндөр технологи, тэр дундаа цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт олон тэрбум ам.доллароор нэмэгдээд зогсохгүй тус улсад 20 гаруй автомашины шинэ үйлдвэр нээгдсэн талаар энэ үеэр онцолжээ.

АНУ-ын Автомашин үйлдвэрлэлийн салбар Хятад болон дэлхийн бусад өрсөлдөгч орнуудыг гүйцэж түрүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах тал дээр одоогийн засаг захиргаа үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Дэлхийн бусад удирдагчдад АНУ-ын эсрэг бооцоо тавих нь тийм ч зөв алхам биш гэдгийг би сануулсаар ирсэн” хэмээн тэрээр цааш үргэлжлүүлэв.

Түүнчлэн тэрээр “Америкийг Уолл Стрит биш үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагаа бий болгосон” хэмээн үйлдвэрчний эвлэлийг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын эсрэг саяхан зохион байгуулсан ажил хаялтын ачаар цалин нэмэх зэрэг олон чухал асуудлыг шийдсэнээрээ яалтачгүй мөс хагалагч болж, Америкийн нийгэмд асар их хувь нэмэр оруулсан хэмээн тэрээр тус үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг магтав.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35