МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХБНГУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2023, 11 сарын 10. 16:160

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Хэльмүт Кулитцийг (Helmut Kulitz)-г болон холбогдох төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан, МҮХАҮТ-ын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, баримтлах бодлого, стратегийн талаар болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа.

Элчин сайд ноён Хэльмүт Кулитц шинээр сонгогдсон Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшинд баяр хүргэхийн сацуу Монгол улсад хэрэгжүүлж буй Германы хөрөнгө оруулалттай зарим төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал болон хоёр орны газар зүйн байрлалаас улбаалсан тээвэр логистикийн тулгамдсан асуудлын талаар дурдаж, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Мөн Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны захирал ноён Др.Магнус Мюллер Монголын бизнес эрхлэгч нартай туршлага солилцох, хүний нөөцийн чадавхжуулах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.

Эх сурвалж: МҮХАҮТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35