Канадын яруу найрагч Рупи Каур Газын зурвас дахь мөргөлдөөнөөс үүдэн Цагаан Ордны урилгаас татгалзжээ
2023, 11 сарын 8. 13:110

Цагаан Ордноос Дивали буюу гэрлийн наадмыг угтан энэ лхагва гарагт тус баярыг зохион байгуулахаар төлөвлөж, орон орны нөлөө бүхий хүмүүст урилга илгээжээ.

Улмаар зочдын жагсаалтад Канадын яруу найрагч Рупи Каур ч багтсан байна. Гэвч тэрээр Израиль-Хамасын дайнд ерөнхийлөгч Байдены засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцэхдээ тус урилгаас татгалзжээ.

Энэ талаар тэр өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн бөгөөд түүний нийтэлснээр, “энгийн иргэдийг олноор шийтгэх явдлыг дэмждэг байгууллагаас ирсэн ямар ч урилгыг хүлээн авахгүй” гэсэн юм. Тийнхүү яруу найрагчийн зүгээс АНУ-ыг палестинчуудын эсрэг геноцид явуулахыг зөвтгөж байна хэмээн буруутгаж буйгаа олон нийтэд илэрхийлжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47