Дэлхийн банк: Израиль, Палестины мөргөлдөөн газар авбал газрын тосны үнэ 150 ам.долларт хүрнэ
2023, 11 сарын 1. 3:110

Украинд дайн үргэлжилж байгаа энэ үед Ойрх Дорнод дахь мөргөлдөөн мөн газар авсан тохиолдолд газрын тосны үнэ өсөх магадлалтайг Дэлхийн банк анхаарууллаа.

Израиль болон Палестины улс төрийн, зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд үүсээд буй мөргөлдөөн дэлхийн түүхий эдийн зах зээлд шууд нөлөөлөл үзүүлэх нь хязгаарлагдмал байх болно гэж Дэлхийн банк өмнө нь тооцоолж байсан билээ. Гэвч уг мөргөлдөөнд хөрш зэргэлдээ орнууд татагдан орж Ойрх Дорнодыг хамарсан тохиолдолд газрын тосны үнэ 75 хүртэл хувиар өсөх магадлалтай хэмээн тус банк онцлон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл 1970-аад оны үед анх болж байсан газрын тосны хямралын адилаар баррель нь 150 ам.долларыг давж магадгүй хэмээн таамагласан байна.

Дэлхийн банк “Хэрэв Ойрх Дорнод дахь мөргөлдөөн Украины дайнтай зэрэгцэн газар авбал дэлхийн эдийн засаг сүүлийн хэдэн арван жилд анх удаа эрчим хүчний давхар шоконд орох болно” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01