”Zangia.mn нь Хилчин Хурандаа Захирагч ТББ”-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
2023, 10 сарын 31. 12:001

Монголын иргэн бүрд ажлын байр уриатай Zangia.mn нь Хил хамгаалах байгууллага ахмад хилчдийн “Хилчин Хурандаа Захирагч” ТББ-тай хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Хил хамгаалах байгууллагын ахмад хилчид болон бэлтгэл хурандаа, захирагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажлын байранд холбох, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг “Зангиа Академи”-аар дамжуулан хүргэх ажлуудыг эхлүүлээд байна.

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, хууль хүчний байгууллагуудын тангарга өргөсөн алба хаагч нар эрэгтэй 25 жил, эмэгтэй 20 жил албандаа ажиллаж нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэрт гардаг. Тэд 40-45 насанд тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн зах зээлд дутагдаж буй ажлын байранд орж ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлээд байна. Иймээс Zangia.mn “45-с ДЭЭШ НАСНЫХАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙР” категорийг шинээр нээж байна.

Хил хамгаалах байгууллагад 4000 гаруй цэргийн тэтгэвэрт гарсан албан хаагчид байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдлын цэргийн тэтгэвэрт гарсан ажиллах хүчний тоо маш их байна. Zangia.mn нийт харилцагч байгууллагууддаа цэргийн тэтгэвэрт гарсан, эх оронч хүмүүжлээр төлөвшсөн ажиллах хүчинд ажлын байрны санал тавихыг уриалж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 12 сарын 20. 8:36

Гантөмөр хурандаа зөв ажил санаачилж хилчин нөхөддөө тустай зүйл хийж байгаад талархая. Улам их амжилт хүсье

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35