2023/10/13: Тойм мэдээ
2023, 10 сарын 16. 11:100

ExxonMobil 60 тэрбум ам.доллароор занарын салбарт тэргүүлэгч компанийг худалдаж авахаар болжээ

Ройтерс агентлагийн онцолсноор, ExxonMobil компани Pioneer Natural Resources-ийн хувьцааг нэгж бүрийг 253 ам.доллароор тооцож, нийт 59.5 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон байна. Энэхүү хэлцэл ирэх оны эхний хагаст дуусгавар болох төлөвтэй байгаа аж.

Цалин өндөртэй мэдээллийн технологийн салбарынхны шилжилт хөдөлгөөнөөс болж Техас дахь орон сууцны үнэ “тэнгэрт хаджээ”

Wall Street Journal сониноос мэдээлснээр, Калифорни мужаас эхлэлтэй орон сууцны үнийн өсөлт Техас зэрэг ойр орчмын бүс нутгууд руу өргөжин яваандаа АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч болзошгүй талаар онцолсон байна.

АНУ: ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг зөрчсөн АНЭУ болон Туркийн компаниудад хориг арга хэмжээ авна

АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албаны зүгээс орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдсэнээр Оросын түүхий газрын тосыг үнийн дээд хязгаараас өндөр үнээр тээвэрлэсэн газрын тос тээвэрлэгч танк болон тус танкуудыг эзэмшдэг хоёр компанид хориг арга хэмжээ авахаар болсноо онцлов.

BBC: Газын зурвас дахь нөхцөл байдлыг тоймлон хүргэх нь

Израилийн тушаал - Израиль улсын зүгээс Газа хотын бүх оршин суугчдад төлөвлөгөөт дайралтад бэлдэж, аюулгүй байдлаа хангах үүднээс 24 цагийн дотор Газын зурвасын өмнөд хэсэг рүү нүүн шилжихийг зөвлөсөн.

Европ тивд байгалийн хийн үнэ 1,000 шоо метрт 600 ам.долларыг давжээ

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Европ тивд 1,000 шоо метр байгалийн хийн арваннэгдүгээр сарын фьючерсийн үнэ 610 ам.доллар болсон байна. Энэ нь Европ тив дэх байгалийн хийн хувьд өнгөрөгч хоёрдугаар сарын дунд үеэс хойш бүртгэгдээгүй өндөр үнэ ажээ.

Нидерланд улсын прокурорын газраас Крымийн гүүрийг барихад ОХУ-д тусалсан 4 компанид торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ

Шийтгэлийн үндэслэл нь хариуцлага хүлээх болсон этгээд, аж ахуйн нэгжүүд нь 2014-2017 оны хооронд Европын Холбооноос ОХУ-ын эсрэг тогтоосон хоригийг зөрчиж, Крымийн гүүрийг барихад ОХУ-д тусалсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56