АНУ: ОХУ-ын батлан хамгаалах салбарыг дэмжсэн Хятадын 42 компанид хориг арга хэмжээ авчээ
2023, 10 сарын 9. 17:050

ОХУ-ын батлан хамгаалах салбарыг дэмжсэн гэх үндэслэлээр Хятадын 40 гаруй компанид АНУ-ын засгийн газар хориг арга хэмжээ авахаар болжээ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Худалдааны яамны зүгээс Оросын цэрэг, батлан ​​хамгаалахын салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн хэмээн сэжиглэж буй гадаадын 49 компани, түүний дотор Хятадын 42 компанийг экспортын хяналтын жагсаалтад оруулсан байна.

Эдгээр компаниудыг ОХУ-ын батлан ​​хамгаалах салбарын компаниудад АНУ-ын технологи бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн сэжиглэж байгаагаа Худалдааны яам мөн мэдэгдэв.

Хятадын компаниудаас гадна Финланд, Герман, Энэтхэг, Турк, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Их Британи зэрэг орны компаниуд энэ удаагийн хориг арга хэмжээнд мөн хамрагдсан байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00