2023/10/02: Тойм мэдээ
2023, 10 сарын 6. 14:530

Zangia.mn-ийн ээлжит цалин хөлсний судалгаа эхэллээ

Зангиа Портал ХХК нь бизнесийн байгууллагуудын мэдээлэлд үндэслэн цалин хөлсний судалгааг жил бүр боловсруулан гаргадаг бөгөөд 5 дах жилдээ тус судалгааг хийж байна. Энэхүү судалгаа нь салбар болон албан тушаал нэг бүрээр нарийвчлан гаргадаг цогц судалгаа юм.

Та бүхэн 10-р сарын 6-ны дотор судалгаанд хамрагдаад салбарын "Цалин хөлсний судалгаа 2023"-г үнэгүй аваарай.

БНХАУ: Судалгаагаар шинэ орон сууцны үнэ өсөх хандлагатай гарчээ

Хятадын төв судалгааны хүрээлэнгийн 1-ний өдөр зарласнаар, өнгөрсөн сард тус улсын 100 хотод шинээр баригдсан орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 16.184 юаньд хүрч, өмнөх сартай харьцуулахад 0.5 хувиар өссөн болохыг онцлов.

Америкчуудын 61 хувь нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа эдийн засагт эерэг нөлөөтэй хэмээн үзжээ

Өнгөрсөн наймдугаар Gallup компаниас явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад асуулгад оролцогчдын 61 хувь нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа нь том зургаараа эдийн засагт эерэг нөлөөтэй хэмээн хариулсан байна.

Лас Вегасын зочид буудал, казиногийн салбарт ажиллагсадын 95 хувь нь ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Невада мужийн зочид буудал, үйлчилгээний салбарын үйлдвэрчний эвлэл болох “Culinary Union Local 226" есдүгээр 26-ны өдөр Лас Вегас дахь Невада их сургуулийн кампус дээр зохион байгуулагдсан санал хураалтаар гишүүдийн 95 хувийн саналаар ажил хаялт зарлахыг дэмжсэн болохыг мэдэгдэв.

НАТО-ийн гишүүн орон болох Словакийн ерөнхий сайдаар Оросыг дэмжигч эрхэм сонгогджээ

Бямба гараг буюу есдүгээр сарын 30-ы Словак улсад парламентын ээлжит сонгууль зохион байгуулагдсан билээ. Тэгвэл эл сонгуульд Оросыг дэмжигч, ерөнхий сайд Роберт Фико тэргүүтэй Нийгмийн ардчилал нам нийт 24 орчим хувийн саналтайгаар цэвэр ялалт байгуулжээ.

Индонези улс Хятадын тусламжтайгаар өндөр хурдны галт тэрэгний шугамтай болжээ

Индонези улс дотооддоо өндөр хурдны галт тэрэгний шугамтай болсон зүүн өмнөд Азийн анхны улс болжээ. Нийт 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл нь Хятадын “Зам ба бүс” санаачилгын нэг хэсэг бөгөөд хөрөнгө оруулалтын дийлэнхийг БНХАУ-ын төрийн өмчит байгууллагууд гаргажээ.

Их Британийн Сангийн сайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ

Ассошиэйтэд Пресс агентлагаас мэдээлснээр төрөөс ийн шийдвэрлэж байгаа нь Консерватив намын зүгээс санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарч буй ард иргэдийн саналыг өөрсдөдөө татах оролдлого гэсэн юм. Улмаар сангийн сайд Жереми Хантын хэлж байгаагаар эл шийдвэр тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хоёр сая иргэний амьдралд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10