Япон: АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Мicron компанид 192 тэрбум иенийн татаас олгоно
2023, 10 сарын 4. 2:430

Японы засгийн газар орон нутгийн цагаар 3-ны өдөр Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Micron Technology компанийн Хирошима дахь үйлдвэрт 192 тэрбум иенийн татаас олгохоо мэдэгдлээ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура Хирошима мужийн Хигашихирошима хотод Micron Technology компанийн барьж буй хагас дамжуулагчийн үйлдвэрийг дэмжих бодлогоо мөн өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.

Өмнө нь Японы засгийн газар Micron Technology компанид 46.5 тэрбум иенийн татаас олгох шийдвэр гаргаж байсан бол энэ удаад уг дэмжлэгийг хэд дахин ихэсгэж байгаагаа мэдэгдэв.

Татаасын 167 тэрбум иенийг барилга байгууламжийн хөрөнгө оруулалтад, үлдсэн 25 тэрбум иенийг судалгаа, хөгжүүлэлтийн зардалд зарцуулах аж.

Micron Technology нь сүүлийн үеийн хагас дамжуулагчийг олноор үйлдвэрлэхэд шаардлагатай хэт ягаан туяанд (EUV) өртөх төхөөрөмжийг Японд импортлох замаар дараагийн үеийн хагас дамжуулагчийг 2026 оноос эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Тус компани өнгөрөгч 5-р сард Японд 500 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарлаж байсан билээ.

Түүнчлэн Японы засгийн газар Micron Technology-ээс гадна хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн Кумамото үйлдвэр болон Японы томоохон компаниудын хамтран байгуулсан хагас дамжуулагчийн Рапидус компанийн Хоккайдо дахь үйлдвэрт татаас олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Тухайн өдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура хэлэхдээ, хагас дамжуулагч зэрэг эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байгаа салбарт “хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01