Пүрэв гарагт Хятадын төрийн өмчит China Eastern Airlines авиакомпани дахин 100 ширхэг C919 загварын агаарын хөлгийг худалдан авах захиалга өгчээ. Ингэснээр тэд тус агаарын хөлгийг үйлдвэрлэгчийн түүхэн дэх хамгийн том захиалгыг өгсөн байна.
Тийнхүү China Eastern Airlines авиакомпани шинэ агаарын хөлгүүдээ 2024-2031 оны хооронд хүлээн авч, 2031 онд захиалга бүрэн хаагдах гэнэ.
China Eastern Airlines авиакомпанийн хувьд C919 загварын агаарын хөлгийн анхны хэрэглэгч бөгөөд өнөөг хүртэл уг хөлгөөс нийт 5 ширхгийг захиалснаас гурвыг нь хүлээн авсан байгаа ажээ. Харин үлдсэн хоёр ширхгийг тэд энэ ондоо багтаан хүлээн авах юм.
CNN сувгаас мэдээлснээр тус авиакомпани C919 агаарын хөлгийн захиалгад нийт 10 тэрбум орчим ам.долларыг зарцуулж байгаа гэжээ.
Эх сурвалж: CNN
Удирдах ёс төр эх орон гэж иймэл байдаг бол уу ядаж ганц онгоц улс орон б на захиалаад авчдаг бол